Бидэнтэй нэгд

Дэлхий

БНХАУ Тайвань дахь салан тусгаарлах үйл ажиллагаатай ЭВЛЭРЭХГҮЙ

Нийтэлсэн

Хятадын Батлан хамгаалахын сайд Дун Жюнь БНХАУ Тайвань дахь салан тусгаарлах үйл ажиллагаатай хэзээ ч эвлэрэхгүй гэжээ. Тайвань дахь салан тусгаарлах үйл ажиллагаа болон түүнийг гаднаас нь дэмжиж байгаатай эвлэрэхгүй гэдгээ Хятадын Батлан хамгаалах яамны тэргүүн Пентагоны тэргүүн Ллойд Остинтой цахимаар ярилцах үеэрээ хэлсэн байна.

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайдын хэлснээр, Тайванийн асуудал бол Хятадын язгуур ашиг сонирхлын гол цөм бөгөөд “Хятадын язгуур эрх ашгийг зөрчиж болохгүй” гэжээ. Хятадын Батлан хамгаалах яамны тэргүүн мөн “АНУ Өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх ёстой. Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн эрх, тэнгис дэх эрх болон ашиг сонирхлыг хүндэтгэх ёстой Хятадын хатуу байр суурийг АНУ хүлээн зөвшөөрөх ёстой” гэж онцолсон байна.

Түүнчлэн Дун Жюнь Өмнөд Хятадын тэнгис дэх одоогийн нөхцөл байдал бүхэлдээ тогтвортой байгааг хэлж “Бүс нутгийн орнуудад үүссэн асуудлуудаа шийдвэрлэх хүч, чадвар бий” гэжээ.

Үүний өмнө БНХАУ-ын Элчин сайдын яамнаас АНУ-д хандан Хятад болон Оросын худалдааны харилцаанд хөндлөнгөөс оролцохгүй байхыг уриалсан юм. Түүнчлэн Хятадын Гадаад хэргийн яам Тайваньд зэвсэг худалдсан гэж АНУ-ын хоёр компанийн эсрэг хориг тавьсан билээ.

Сөргөлдөөний түүх

БНХАУ, Тайванийн харилцаанд шинээр хурцадмал байдал 2022 оны зун үүссэн. Гэхдээ хоёр орны харилцаа байнга сөргөлдөөнтэй байсан бөгөөд сөргөлдөөний түүх 70 жилийн өмнөөс эхлэлтэй. БНХАУ Тайванийг Хятадын бүрэлдэхүүнд багтах ёстой, тусгаарлагдсан муж гэж үздэг бол Тайванийн оршин суугчдын дийлэнх нь 70 жил тусгаар байсны эцэст өөрсдийгөө тусдаа ард түмэн, арлаа тусдаа улс гэж үзэх болсон.

Тайвань нь 1624-1661 онд Голландын колони, дараа нь 1683-1895 оны хооронд Хятадын Цин гүрний удирдлага дор байжээ. XVII зуунд Тайвань руу Хятадын цагаачид олноор ирэх болсон ба тухайн үед хүмүүс эмх замбараагүй байдал, ядуу амьдралаас зугтан арлыг зорьдог байв. Ихэвчлэн Фужянь, Гуандун мужаас хятадууд очдог байсан бөгөөд өдгөө тэдний үр удам Тайванийн хүн амын хамгийн том бүлгийг бүрдүүлдэг аж. Хятад, Японы дайны дараа, 1895 онд Цин гүрний Засгийн газар Тайванийг Японд өгөхөөс аргагүй болов. Харин Дэлхийн хоёрдугаар дайны дараа Япон улс Хятадаас авсан энэ газар нутагт хяналт тавихаас татгалзжээ. Ингээд холбоотнууд, АНУ болон Их Британийн зөвшөөрөлтэйгээр Тайванийг удирдах болсон байна.

Дараа нь Чан Кайшигийн удирдсан Гоминьданы намын засгийн газар болон Мао Зэдуний тэргүүлсэн Хятадын Коммунист намын цэргийн хооронд иргэний дайн дэгдэв. Энэ дайд Гоминьдан ялагджээ. 1949 онд Чан Кайши болон түүнийг дэмжигч 1.5 сая хүн Тайвань руу дүрвэв. Тэндээ Чан Кайши Засгийн газар байгуулж, нутаг дэвсгэрээ Бүгд Найрамдах Хятад Улс хэмээн нэрлэж, 25 жил удирджээ. Чан Кайшитай хамт дүрвэн очсон эх газрын хятадууд хүн амын ердөө 14 хувийг эзэлж байсан ч Тайванийн улс төрд олон жилийн туршид зонхилох үүрэг гүйцэтгэсэн байна. Чан Кайшигийн дараа түүний хүү Жян Жинго Тайванийг удирдах болов.

Өнөөгийн харилцаа

Тайвань, Хятадын харилцаа 1980 онд намжмал болж эхлэв. Хятадад зочлох, хөрөнгө оруулах журмыг Тайвань хялбаршуулсан бол 1991 онд “БНХАУ-тай хийсэн дайн дууссан” хэмээн зарласан юм.

Тайвань Хятадад нэгдэхийг зөвшөөрвөл автономит эрхээ хадгалан үлдэх “нэг улс, хоёр систем” гэсэн хувилбарыг Хятад санал болгож байв. Ийм хувилбараар 1997 онд БНХАУ Хонконгийг өөртөө нэгтгэж байв. Харин энэ саналд Тайвань татгалзсан хариу өгчээ.

2000 онд төрийн эрхэнд гарсан Тайванийн Ерөнхийлөгч Чэнь Шуйбян болон Ардчилсан хөгжлийн яам Тайванийн тусгаар тогтнолыг зарлахыг ил тод уриалах болсон нь Хятадын хувьд асуудал болжээ. 2004 онд Чэнь Шуйбян улиран сонгогдсон бол жилийн дараа БНХАУ Тайвань салан тусгаарлахаар завдвал энхийн бус арга ашиглах боломж олгох Салан тусгаарлахын эсрэг хуулийг баталсан юм.

Чэнь Шуйбяны дараа 2008 онд төрийн эрхэнд Ман Инжю гарав. Тэрбээр эдийн засгийн хэлэлцээрийн тусламжтайгаар Хятадтай харилцаагаа сайжруулахыг хичээжээ. Харин 2016 онд Ардчилсан хөгжлийн намаас нэр дэвшсэн Цай Инвэнь Ерөнхийлөгч болсноор Хятад, Тайванийн харилцаа дахин мууджээ.

Энтертайнмент22 цаг өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий22 цаг өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Эдийн засаг22 цаг өмнө

Б.Алимаа: Төгрөгийг 100 жилийн өмнө гүйлгээнд гаргасан нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй

Боловсрол22 цаг өмнө

Ерөнхийлөгчийн ивээл дор 37 дахь удаагийн “Номын баяр” болно

CGTN мэдээ2 өдөр өмнө

“Таван салбарын нэгдэл”-ийн ерөнхий зураглал-Хятадын орчин үеийн шинэчлэлд хүрэх онолын болон практик тайлбарууд

CGTN мэдээ2 өдөр өмнө

Пэн Лиюан, Бразилийн Ерөнхийлөгчийн гэргий Розанжела нар Үндэсний урлагийн театрт зочиллоо

Улс төр2 өдөр өмнө

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 10 дугаар бага хурал болно

Боловсрол2 өдөр өмнө

Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний НОМЫН БАЯР болно

Нийгэм2 өдөр өмнө

Үндэсний бөхийн хувцас хэрэглэл өмсөж, гараа дэвээ дуурайдаг иргэдийг шалгуулна

Эдийн засаг2 өдөр өмнө

Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Роналдогийн 14 настай хүү Португалын шигшээд анх удаагаа тоглолоо

Постер2 өдөр өмнө

Г.Лувсанжамц: Хэрэглээг биш, хэмнэлтийг дэмжинэ

Улс төр2 өдөр өмнө

Зөвшөөрөл авах, татварын дэмжлэг тааруу байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Дэлхий2 өдөр өмнө

Намын хөрөнгөөс 38 тэрбум вон завшсан улстөрчийг БАРИВЧЛАХ зөвшөөрөл хүсжээ