CRI Монгол радио

Шри Ланкийн ерөнхий сайд ярилцлага өгөв

Нийтэлсэн

“Лидерүүдтэй хийсэн ярилцлага”-ын шинэ дугаарт найрсаг хөршийн зочин Шри Ланкийн ерөнхий сайд Динеш Гунавардена оролцож байна. Тэрээр БНХАУ-д олон удаа айлчилж байсан юм. Ярилцлагадаа хоёр орны харилцааны өнөөгийн байдал, Хятад маягийн орчин үеийн хөгжил нь хөгжиж буй орнуудад хэрхэн нөлөөлж байгаа талаар ярьжээ.

Ерөнхий сайд Динеш Гунавардена тусгай ярилцлагадаа Шри-Ланка улс хүндрэлтэй тулгарахад Хятад улс тусалж ирсэнд талархал илэрхийлж, Хятадын хөгжил дэлхий дахинд үр өгөөжөө өгч буйг сайшаасан байна. Шри Ланка улс Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтын амжилттай туршлагаас суралцаж, Хятад, Шри Ланкийн стратегийн түншлэл гүнзгийрч, чин сэтгэлээсээ харилцан туслалцаж, мөнхийн найрамдалт харилцаагаа бэхжүүлэн хөгжүүлнэ гэдэгт найдаж байна гэв.

Exit mobile version