Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Нийслэлд Евро-5 стандартын шатахууны хэрэглээг нэмэгдүүлнэ

Нийтэлсэн

Улаанбаатарын агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Баасан гарагт танилцуулав.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “100 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухнуудыг шинэчлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгаа. Цаашид улсын байгууллагын 20 байршлын 64 зуухыг шинэчлэхэд 12.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатай.

Түлшний чанараас шалтгаалан автомашинаас ялгарах утаа нь агаарын бохирдолд нөлөөтэй байгаа учир хүхрийн агууламж багатай Евро-5 стандартын шатахууны хэрэглээг нэмэгдүүлнэ.

Харин хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд Нарангийн энгэр, Цагаан давааны төвлөрсөн хог хаягдал ангилан ялгах, багцлах үйлдвэр, Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт барилгын хог хаягдлыг бутлах үйлдвэрийг энэ  оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулна. Ингэснээр 2026 онд нийт хог хаягдлын 30 хувийг дахин боловсруулж, 20.4 хувийг сэргээн ашиглаж эрчим хүч гаргаж, дарж булах хогийн хэмжээг 51.4 хувиар бууруулах нөхцөл бүрдэх юм.

Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр дулааны цахилгаан станцын төслийг хэрэгжүүлж, 2024 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулна.

Сэлбэ, Баянхошуу дэд төвд түшиглэн 7 буудал орчмын ачааллыг 30 хувиар, Жанцангийн уулзварын ачааллыг 50 хувиар тус тус бууруулна.

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлсэн жишиг төсөл “Дэд бүтцийн төв”-ийн хүрээнд 201 айл өрхийн янданг буулгаж, авто замын тохижилтын ажлыг шийдвэрлэсэн.

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд хэрэгжүүлж буй “Бичил дэд төв” төслийн хүрээнд 206 айл өрхийн янданг буулгаж, 988 тонн нүүрсний хэрэглээг хална. Энэхүү ажлын цэвэр, бохирын шугамын барилга угсралтын ажил хийгдэж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл удаашралтай байна” гэлээ.

Геологийн төв лаборатори, Гермес худалдааны төвийн ойролцоох нүхэн гарцын барилга угсралтын ажлыг энэ сард багтаан эхлүүлэхээр төлөвлөжээ.

Иргэдийн автомашины хэрэглээг бууруулах, дугуйгаар зорчих хэвшлийг дэмжих зорилгоор хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөж, цаашид таван дүүргийн 42 байршлын 3.26 га газрыг нийтийн эдэлбэрт авч явган зам, тохижилт, авто зогсоол хийх аж.

Нийгэм6 цаг өмнө

Яармагийн гүүрийг энэ сарын 11-14-ний өдрүүдэд түр хаана

Энтертайнмент6 цаг өмнө

Испанийн “Ramassa” клуб энэ бямба гаригт МОНГОЛД ирнэ

Дэлхий6 цаг өмнө

Хятадын бараанаас 104%-ийн гаалийн татвар авч байгаа гэж мэдэгджээ

Улс төр6 цаг өмнө

“Төгрөг нуурын энержи”-г шалгахын тулд гаднын хуулийн байгууллагатай хамтарна

Эдийн засаг6 цаг өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт 19 сая ам.доллараар нэмэгджээ

Дэлхий6 цаг өмнө

Эдийн засгийн онц байдал тогтоох тухай зарлигт гарын үсэг зурлаа

Улс төр6 цаг өмнө

Н.Учрал: Х.Баттулга намайг нотол гэсэн, надад баримт бий!

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий2 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм2 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр2 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент2 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 өдөр өмнө

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо