Дэлхий

Сингапурын “Чанги” дэлхийн шилдэг нисэх буудлын байр сууриа Катарт алдлаа

Нийтэлсэн

Европ тивээс Парисын “Шарль де Голь”, Мюнхен, Цюрих, Истанбулын нисэх буудлууд бүгд Топ-10 дотор багтжээ.

“Дэлхийн шилдэг нисэх буудал” хэмээх нэр хүндтэй байр суурийн төлөөх уралдаанд сүүлийн жилүүдэд Сингапурын “Чанги” ба Катарын “Хамад” гэсэн хоёр л өрсөлдөгч ана мана өрсөлддөг болоод байгаа.

Тэгвэл энэ онд тэргүүлэгчийн байр солигдож, 12 удаагийн аварга “Чанги” Ойрх Дорнодын өрсөлдөгчдөө “Skytrax”-ийн жил бүр тодруулдаг тус эрэмбийн тэргүүн байрыг алджээ.

“Skytrax World Airport Awards 2024”-т Азийн нисэх буудлууд хүчтэй байж, Сөүлийн “Инчон” гуравдугаарт бичигдсэний сацуу гэр бүлд хамгийн ээлтэй нисэх буудлаар тодорсон бол Токиогийн “Ханеда” болон “Нарита” дөрөв болон тавдугаар байрыг авсан байна.

Харин цар тахлаас үлдсэн хүндрэл нь арилж, зорчигчдын тоо нэмэгдсэний ачаар Хонконгийн нисэх буудал энэ оны эрэмбэд 22 байр ахиж, 11 дүгээрт бичигджээ.

Европ тивээс Парисын “Шарль де Голь”, Мюнхен, Цюрих, Истанбулын нисэх буудлууд бүгд Топ-10 дотор багтсан бол АНУ-ын нисэх буудлуудаас хамгийн сайн үзүүлэлттэй нь болох “Сиэтл-Такома” зургаан байр ухарч 24 дүгээрт жагссан байна.

“Skytrax” нь дэлхийн шилдэг нисэх буудлуудыг тодруулахдаа хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг гол үзүүлэлтээ болгодог байна.

2024 оны дэлхийн шилдэг 20 нисэх буудлын жагсаалт болон тэдгээрийн өнгөрсөн оны эрэмбийг нь харвал:

  • Доха – Хамад (2)
  • Сингапур – Чанги (1)
  • Сөүл – Инчон (4)
  • Токио – Ханэда (3)
  • Токио – Нарита (9)
  • Парис – CDG (5)
  • Дубай (17)
  • Мюнхен (7)
  • Цюрих (8)
  • Истанбул (6)
  • Хонконг (33)
  • Ром – Фьюмичино (13)
  • Вена (11)
  • Хельсинки – Вантаа (12)
  • Мадрид – Барахас (10)
  • Centrair Нагоя (16)
  • Ванкувер (20)
  • Кансай (15)
  • Мельбурн (19)
  • Копенхаген (14)
Exit mobile version