Бидэнтэй нэгд

Улс төр

Монгол Улс “хог хаягдал” нэрээр баячуудад очсон баялгаа буцааж авна

Нийтэлсэн

-Л.Оюун-Эрдэнэ: Стратегийн ордыг хууль дамжуулж хулгайлдаг асуудал энэ төрөөр цэглэгдэх ёстой-


Аль тэртээ 1990-ээд онд гадныхан биднийг “алтан дээр сандайлсан гуйлгачид” гэж толгой сэгсэрч байсан гэлцдэг. Нэг хэсэг нь “нинжа” болцгоож алтаа ухсан, гэсэн ч гуйлгачин хэвээрээ үлдсэн. Ийм байдал цааш хэвээр үргэлжлэх, бүр  алт ч үгүй гуйлгачин болж дуусах эмгэнэл тосож байсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн бүрэн эрхийн хүрээнд амжиж  тасаллаа. Засгийн газрын тэргүүн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг санаачлан өргөн барьсныг УИХ өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж баталснаар ийм ирээдүйн “хөгжлийн зураг”-ийг 3.5 сая монголчуудад атгуулж өгөв.

Энэ хүртэл тэрбээр бүлэглэлүүдийн тэмцэл, нам дамжсан олигархиудын элдэв оролдлогыг сөрж, өөрийн нам дотор гарсан том, жижиг зөрчил, хөдөлгөөнийг дарах, парламенад суудалтай АН, ХҮН хоёртой зөвшилцөх  зэргээр саад бэрхшээлийг туулсан. УИХ-д олонхийг бүрдүүлсэн  том намын хувьд МАН-ын цөөн ч гэсэн тулхтай хэдэн гишүүн  Ерөнхий сайдаа түшсэн бол шинэ залуу гишүүдэд намын даргын хувьд  хатуу нударга харуулсан. Бүр болдоггүй дээр нь “Сонгуульд нэрийг чинь дэвшүүлэхгүй шүү, олигархиуд руугаа зайлаарай” гэж шахаж байгаад Үндэсний баялгийн сангийн хуулийг УИХ-аар батлуулсан гэж байгаа.

 

Үүсмэл ордыг “хог, хаягдал” гээд байдаг. Үгүй шүү, энэ бол  стратегийн ордтой адил баялаг

 

Дээрх хуулийг хэлэлцэж  баталсан чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайд үг хэлэхдээ Монголын стартегийн ордуудын хөшгийг сөхөж, үнэнийг илчилсэн. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан зарим эрхэм эрх мэдлээ ашиглаж, мэдээлэлд ойр, хууль, шүүх, яам, тамгын газруудыг далайлгаж байгаад хэрхэн хүссэндээ хүрдгийг жишээ, баримтаар хэлсэн. Тухайлбал, 2006 онд УИХ-аар ороод Стратегийн ордын жагсаалтад байсан төслүүдийг УИХ-аар ээлж дараалан лоббидож “Стратегийн орд биш” гэж байгаад жагсаалтаас гаргасан. Тэр асуудал удахгүй сонсголоор тодорхой болох байх. Ж.Ганбаатар сайд тэр талаар маш нарийн мэдээлэлтэй байгаа байх. Энэ асуудал дээр гишүүд янз бүрийн лобби хийж байгаа. Хүмүүсийн ятгалгад автахгүй байхыг би чин сэтгэлээсээ хүсэж байна. 2006 онд орсон Стратегийн ордууд чинь одоо дийлэнх нь байхгүй болчихсон байгаа. Эсвэл хуваагаад нөөцийг нь багасгаад гаргаад авчихсан. Эсвэл УИХ-ыг лоббидоод Үндсэн хуулийн Цэцтэй нь авлига төлж байгаад гаргаад авчихсан байдалтай байгаа. Тэгэхээр стратегийн ордтой холбоотой энэ зохицуулалт дээр бид хатуу байх ёстой. Уул уурхайн салбар хөгжсөн аль ч улс тийм байгаа. Норвеги тийм л байгаа. Чили тийм л байгаа. Бид ялгаатай зүйл хийх гээд байгаа юм бол огт биш. Үүнийг нэгдүгээрт хэлье гэж бодож байна. Хоёрдугаарт, энэ үүсмэл ордтой холбоотой асуудлыг П.Цагаанаас эхлээд хог, хаягдал гээд байгаа юм. Үгүй шүү, үгүй. Энд бол яг стратегийн ордтой адилхан баялаг. Оюутолгой дээр ч энэ бий болно, “Эрдэнэт” дээр ч бий болно” гэдгийг тэрбээр хэлсэн юм.

 

“Ачит Ихт”-ийн ард Ц.Элбэгдорж байгаа, “Цагалбар” гээд дансанд 13 сая ам.доллар шилжүүлсэн…

 

Ерөнхий сайд чуулганы хуралдаанд гишүүдийн хэлсэн үг, саналтай холбогдуулж хариу хэлэхдээ “Б.Пүрэвдорж гишүүн ээ, Стратегийн ордуудыг хувь хүнд өгчих л юм бол ил тод болно оо гээд байгаа. Үгүй шүү. “Ачит-Ихт”-ийн ард Ц.Элбэгдорж байгаа. “Цагалбар” гээд дансанд “Ачит-Ихт” компани 13 сая ам.доллар шилжүүлсэн. Энэ асуудал дээр хөдөлгөөн орж байгаа зүйл байгаа. Удахгүй энэ нь баримтаар ил болно гэдэгт би итгэлтэй байна. Энэ ил тод байдал юм уу. Эсвэл үүнийг хог гэж гаргаж аваад, үүсмэл орд гэж нэрлээд нэг хүн авсан нь ил тод байдал юм уу. Эсвэл “Эрдэнэт”-ийн 49 хувь, саалийн үнээ хөгшрөөд үхэх гэж байна аа гэж авчихаад, өнөөдөр 600 тэрбум, өнөөдрийнхөөр хоёр  их наяд төгрөг болчихоод байгаа нь ил тод байдал юм уу. Ц.Элбэгдорж өнөөдөр юу гэж тайлбарлаж байгаа вэ гэхээр “Миний үгийн алдаа байлаа” гэсэн… Ийм том стратегийн орд дээр Төрийн тэргүүн хүн үгийн алдаа гаргаж болдог юм уу. Тэгэхээр ийм асуудлаар дамжуулж энэ стратегийн ордыг хууль дамжуулж хулгайлдаг асуудал энэ төрөөр цэглэгдэх ёстой”-г онцолсон.

 

П.Цагаан аа, одоо боль. МАК ч гэсэн хангалттай, больцгоо…

 

Зарим нэр бүхий хүнд хандсан месэжүүдийг Засгийн тэргүүн  хэлсэн үгэндээ зориуд дайж байна уу гэсэн зүйлүүд анхаарал татаж байлаа. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэрийн хаягдлын овоолгыг ашиглаж ирсэн “Ачит-Ихт” компанийн захирал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан, мөн МАК-д хаягласан үгнээс үүнийг харж болно. Тухайлбал, “…Энэ Үндэсний баялгийн сантай холбоотой асуудал олон жил яригдсан. Одоо бид нар эцэслэн шийдвэрлэх ёстой шүү. Тэгээд стратегийн орд эзэмшээд луйвардаж авсан хэдэн компаниуд энэ тэндээс энэ хуультай холбоотой янз бүрийн ойлголтууд төрүүлэхээ одоо болих хэрэгтэй. П.Цагаан аа, одоо болих хэрэгтэй. МАК компани одоо хангалттай, болих хэрэгтэй. Зүгээр 34 хувь “Хуримтлалын сан” руу шилжих энэ эрхийг нь өгчих. Хэрэв  энэ дээр ямар нэгэн асуудал гарах юм бол Стратегийн ордуудыг буцаан авах асуудал, Стратегийн ордыг гарахад хэн хэн яаж оролцсон бэ гэдэг асуудлыг, авлига ярих ийм асуудал бас байж болохоор байгаа шүү. Тэгэхээр одоо хангалттай. Зүгээр аятайхан байцгаачих. Яасан их мөнгөтэй юм. Одоо тэгээд ярьж байгаа зүйлүүд нь яг… Хаашаа юм, П.Цагаанд очихоороо ил тод байдалтай болчихоод байгаа юм уу. Тийм юм байхгүй шүү. Тэгээд энэ хүмүүсийг  эргүүлээд баахан асуудлууд яриад, ард  нь луйвар явдаг юмыг л таслан зогсоох гэж байгаа юм. Би энэ дээр огт нам ярихгүй байгаа. Би хэзээ ч нам ярьж байгаагүй. Би зүгээр “Авлига байгаа бол авлигынхаа асуудлыг шийдье” л гэж байгаа. Тийм учраас энэ дээр парламентын гишүүд маань санал нэгтэй байгаарай. Үндэсний баялгийн сангийн хууль гээд бид бараг сүүлийн 30-аад жил ярилаа. Одоо үндсэн шийдэл дээрээ очих гэж байна. Энэ үүсмэл орд бол баялаг шүү. Энэ бол хог биш. Ингэж ард түмний тархийг  угаахаа болих ёстой шүү” гэсэн юм.

Ямартай ч энэ бүхний эцэст Үндэсний баялгийн сангийн хууль  УИХ-аар батлагдлаа. Хамгийн чухал нь Монгол Улсын иргэн бүр байгалийн баялгаас тэгш хүрээмжтэйгээр ашиг хүртэнэ. Нөгөөтэйгүүр, Монгол Улс “хог хаягдал” нэрээр баячуудад очсон баялгаа буцааж авах нь тус хуулиар тодорхой болж байна. Энэ сэдэв  удахгүй болох “Нээлттэй сонсгол”-ын хамгийн чухал сэдэв байх нь ойлгомжтой. Үндсэн хуулиар олгогдсон ард түмний эрх яригдах учраас олон нийт хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, нийтээрээ анхаарлаа хандуулах  бидний цаг ирлээ.

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио5 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент6 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр6 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр6 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм6 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм6 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент6 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент6 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр6 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио6 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий7 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа