Дэлхий
С.Шойгугийн орлогчийг саатуулжээ
ОХУ-ын батлан хамгаалахын орлогч сайд Тимур Ивановыг авлига авсан хэргээр саатуулжээ. Түүнтэй хамт авлигын хэргээр мөн хэд хэдэн албан тушаалтныг саатуулаад байна.
Ивановыг барилгын гэрээтэй холбоотой нэг сая гаруй рублийн авлига авсан хэрэгт сэжиглэж байна. ОХУ-ын Эрүүгийн хуулиар авлигын хэрэгт 15 хүртэл жилээр хорих ял оноох заалттай аж. Тимур Иванов 2016 оноос хойш батлан хамгаалахын орлогч сайдын албан тушаалыг хашжээ. Тэрбээр цэргийн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн худалдан авах, Батлан хамгаалах яамны объектуудын барилга, засварын ажлыг хариуцдаг байжээ.