Нийгэм

Автобусны мотор, арын суудлын хэсэг шатаж байсныг унтраажээ

Нийтэлсэн

Өчигдөр /2024.04.23/ Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд автобусны буудал дээр автобус шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл 21:43 цагт ирсэн.

Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход автобусны мотор, арын суудлын хэсэг шатаж байсныг гал түймрийн тархалтыг 21:48 зогсоож, 22:03 бүрэн унтрааж ажиллалаа.

Техникийн аюулгүй байдлаа хангаж зорчихыг анхааруулж байна.

Exit mobile version