Энтертайнмент

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ

Нийтэлсэн

Өмнөд Солонгос улс түүхэндээ анх удаа эх орондоо үйлдвэрлэсэн нано кластер хиймэл дагуулаа өчигдөр (2024.04.24) амжилттай хөөргөсөн нь тус улсын сансрын технологийн хөгжилд чухал алхам болсон тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлж эхэлжээ.

Тус улс 2027 он гэхэд хиймэл дагуулын одон орныг бий болгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд эх орондоо бүтээсэн анхны нано хиймэл дагуул болох NEONSAT-1-ийг ийнхүү амжилттай хөөргөжээ.

Одоогийн байдлаар дэлхийг 2 удаа бүтэн тойроод байгаа энэхүү хиймэл дагуул нь “The Beginning of the Swarm” буюу BTS хэмээх нэртэй аж.

Эх орондоо үйлдвэрлэсэн анхны нано кластер хиймэл дагуулаа BTS хамтлагийн нэрээр нэрлэсэн нь олон нийтийг талцуулаад байна. Тус хамтлаг эх орныхоо эдийн засагт багагүй хувь нэмэр оруулдаг ч бүхий л зүйл дээр нэрийг нь ашиглах нь ичгэвтэр байгаа тухай илэрхийлэх иргэд байгаа бол дэмжиж байгаагаа илэрхийлсэн иргэд ч мөн олон байна.

 

Exit mobile version