Дэлхий

76 золбин муур хөнөөсөн эрд ХОРИХ ЯЛ оноожээ

Нийтэлсэн

Өмнөд Солонгост жил орчмын хугацаанд 76 золбин муур хөнөөсөн 20 гаруй насны эрд шүүхээс хорих ял оноожээ.

Эх сурвалжийн мэдээлснээр дөрөвдүгээр сарын 23-нд тус улсын Чанвон дүүргийн шүүхээс уг этгээдэд Амьтан хамгаалах хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр 1.2 жилийн хорих ял оноосон байна. Уг этгээд 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сар хүртэл 54 удаагийн үйлдлээр нийт 76 золбин муур хөнөөсөн болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр муурнуудыг боомилох, хүйтэн зэвсэг ашиглах зэргээр хөнөөсөн болох нь тогтоогджээ.

Шүүгчийн зүгээс “Шүүгдэгч нь амьтан үрчлүүлэх газраас үрчилж авсан муурнуудаа машиныг нь самардсан гэх шалтгаанаар хэрцгийгээр хөнөөсөн тул амьд явахын үнэ цэнийг мэдрэхийн тулд хорих ангид хоригдох хэрэгтэй. Анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа болон хийсэн үйлдэлдээ гэмшиж байгааг нь харгалзан үзэж ийнхүү хорих ял оногдууллаа” хэмээсэн байна.

Тус улсын ард иргэд психопат байж болзошгүй этгээдэд бага ял оноосон явдлыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж эхэлжээ. Уг этгээд шоронгоос суллагдмагцаа нийгэмд илүү том хор хохирол учруулж болзошгүй талаар дурдсан тэд АНУ-д доод тал нь 30 орчим жилийн хорих ял оноох байсан гэдгийг мөн онцолжээ.

Exit mobile version