CRI Монгол радио

“Хятадын киноны улирал” дэлгэцийн арга хэмжээ Сербид эхэллээ

Нийтэлсэн

Орон нутгийн цагаар 4-р сарын 25-ны өдөр Хятадын төв радио телевиз хийгээд Сербийн үндэсний радио телевиз хамтран зохион байгуулсан “Хятадын киноны улирал” Сербийн дэлгэцнээ хэмээх арга хэмжээ Белград хотноо нээлтээ хийлээ. Хятадын төв радио телевизийн бүтээсэн арав гаруй шилдэг кино, телевизийн нэвтрүүлгийг Сербийн үндэсний радио телевизээр цацаж, шинэ эриний Хятад улсын эрч хүчийг Сербийн үзэгчдэд харуулж, Хятад, Сербийн найрамдлын сэтгэл хөдөлгөм үлгэр түүхийг өгүүлж, хоёр орон хоорондоо соёл иргэншлээр харилцан суралцах, харилцан ашигтай хамтран ажиллах, хөгжлөөр дамжин хамтдаа хожих гэсэн мессежийг хүргэх болно.

ХКН-ын Төв Хорооны Суртал ухуулгын хэлтсийн дэд дарга бөгөөд Хятадын төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн, Сербийн Соёлын сайд асан Вуко Савльевич, Хятадаас Сербид суугаа Элчин сайд Ли Мин нар видео илтгэл тавив.

Шэнь Хайшюн хэлэхдээ, Ши Жиньпин дарга Сербийг Хятадын сайн найз гэж хэлсэн юм. “Хятад хэлний халуурал” Сербид тасралтгүй дээшилсээр байгаа нь Сербийн улам олон иргэд Хятадын гайхалтай шилдэг кино, телевизийн бүтээлүүдийг үзэж ойлгон, түүнд дур бахтай болсон байна. Дэлгэцний урлаг бол хэлний бэрхшээлийг даван туулдаг “дэлхийн хэл” юм гэжээ.

Exit mobile version