CRI Монгол радио

Ши Жиньпин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкентэй уулзав

Нийтэлсэн

4-р сарын 26-ны үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжин дэх Ардын их хурлын ордонд Америкийн төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкентэй уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ, энэ жил Хятад Америк дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна. Хятад, Америкийн 45 жилийн харилцаа нь өгсөх, уруудах үеийг туулж, бидэнд олон чухал сэнхрүүлэл өгсөн юм: хоёр орон өрсөлдөгч биш харин түнш байх ёстой. Бид бие биенээ хохироохын оронд бие биенийхээ амжилтанд хүрэх ёстой. Хэрцгий өрсөлдөөнөөс илүүтэй санал зөрөлдөөнөө хадгалахын зэрэгцээ нийтлэг үндэслэлийг эрэлхийлэх ёстой. Нэгийг хэлж, өөр зүйл хийхээс илүүтэй хэлсэн үгэндээ үнэнч, үйл хөдлөлдөө тууштай байх ёстой. Би бие биенээ хүндэтгэх, энх тайвнаар зэрэгцэн орших, хамтран ажиллан хамтдаа ялалт байгуулах гэсэн гурван том зарчмыг дэвшүүлсэн юм, эдгээр нь даруй өнгөрсөн туршлагын хураангуй төдийгүй бас ирээдүйд чиглүүлэгч юм.

Эдүгээ дэлхий дахинд зуун жил тохиогоогүй гүн гүнзгий өөрчлөлтүүд гарч, олон улсын байдал улам ээдрээтэй, үймээн самуун их болж байна. Хятад Америк хоёр тал яриа хэлцлээ эрчимжүүлж, санал зөрөлдөөнөө зохицуулж, хамтын ажиллагаагаа ахиулах нь хоёр орны ард түмний хамтын хүсэл эрмэлзэл төдийгүй бас олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг хүлээлт юм. Дэлхий хангалттай том байж, Хятад, Америк хоёр хамтдаа хөгжиж, бие даан хөгжин цэцэглэх бүрэн боломжтой хэмээн би олон удаа хэлсэн юм. Хятад улс өөртөө итгэлтэй, нээлттэй, цэцэглэн хөгжиж буй АНУ-ыг харахыг хүсэж байна. АНУ ч гэсэн Хятадын хөгжлийг нааштай харж чадна гэдэгт найдаж байна. Энэхүү үндсэн асуудал шийдэгдэж, “эхний товчлуур” дарагдсан цагт л Хятад Америкийн харилцаа жинхэнэ ёсоор тогтворжин сайжирч, урагшлах боломжтой гэжээ.

Exit mobile version