CRI Монгол радио

Филиппин “Эрхмийн тохиролцоо” -г үгүйсгэж байна

Нийтэлсэн

Филиппиний Батлан хамгаалахын сайд Гилберто Теодоро 27-ны өдөр хэлэхдээ, Филиппиний одоогийн засгийн газар 2022 онд засгийн эрхэнд гарснаас хойш Филиппиний Батлан хамгаалах яам Өмнөд тэнгисийн маргааны талаар Хятадтай дотооддоо ямар нэгэн тохиролцоонд хүрээгүй, энэ талаар юу ч мэдээгүй байна гэжээ. Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Ромуалдез Маркос, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Едуарду Ано-гийн дараа Филиппиний тал Хятад Филиппин Рэньайжяо арлын асуудлаар байгуулсан “Эрхмийн тохиролцоо”-г ахин ингэж илээр үгүйсгэж байгаа юм.

Ёс суртахуун, бодит байдлын өмнө Филиппин худал хэлэх боломжгүй. Энэ “Эрхмийн тохиролцоо” нь хэрхэн бий болсон бэ? Юун дээр тохиролцсон бэ? Ямар үүрэг гүйцэтгэх вэ? Энэ асуудлаар түүхийг бага зэрэг тоймлох юм бол бүх зүйл тодорхой болно.

Рэньайжяо арал бол Хятадын Наньша олтригийн хүн амгүй арал юм. Хятад улс Филиппинийг багтаасан АСЕАН-ы орнуудтай гарын үсэг зурсан “Өмнөд тэнгис дэх талуудын үйл ажиллагааны тухай тунхаглал”-ын 5-р зүйлд Өмнөд тэнгис дэх хүн амгүй арлуудыг “хүнгүй, байгууламжгүй” хэвээр байлгахыг тодорхой заасан байдаг. 1999 оны тавдугаар сарын 9-нд Филиппиний “Сьерра Мадре” байлдааны хөлөг Рэньайжяогийн эргэнд хууль бусаар оржээ. Хятад улс төв чангаар харилцсаны дараа Филиппин “далайн эрэг дээр хууль бусаар зогссон” байлдааны хөлгөө чирч аваачина гэж олонтаа амласан бөгөөд “Өмнөд тэнгис дэх талуудын үйл ажиллагааны тунхаглал”-ыг зөрчих анхны улс болохгүй гэж мэдэгджээ. Гэвч 25 жилийн дараа өнөөдөрт хүртэл Филиппин хөлөг онгоцоо чирч аваачаагүй хэвээр байна.

Родриго Дутертегийн засгийн газрын үед Өмнөд тэнгисийн нөхцөл байдлыг тогтвортой байлгахын тулд Хятад Филиппин нь Рэньайжяо арлын асуудлаар “Эрхмийн тохиролцоо”-нд хүрсэн юм. Филиппиний тал хууль бусаар зогсож буй хөлөг онгоц руу дахин эд материал зөөвөрлөхгүйгээ амлаж, Хятад улс хүмүүнлэгийн үүднээс хууль бусаар зогсож буй байлдааны хөлөг онгоцонд шаардлагатай амьжиргааны эд бодис зөөвөрлөж өгөх асуудлаар түр цагийн байршуулалт хийжээ. “Эрхмийн тохиролцоо” нь нууц тохиролцоо биш, тусбүрийн бүрэн эрхийн байр суурьтай холбоогүй. Яг тэр тохиролцоонд хүрсний улмаас Хятад Филиппин маргаанаа хойш тавьж, гаднын хүчний оролцоог арилган, хоёр талын харилцаанд эргэлт гаргаж чадсан юм. Ингэснээр Филиппин эдийн засгаа хөгжүүлэхэд анхаарал хүчээ төвлөрүүлэн, ихээр бүтээн байгуулах дэд бүтцийн бүтээн байгуулалтын төлөвлөгөө зэргийг хэрэгжүүллээ.

2022 оны зургадугаар сард одоогийн засгийн газар ажилдаа орсноос 2023 оны хоёрдугаар сар хүртэл Хятад Филиппиний холбогдох байгууллагууд уг тохиролцоог журамласаар ирсэн бөгөөд Хятад улс Филиппиний засгийн газрын дээд давхаргад уг тохиролцоотой холбоотой асуудлуудыг олонтаа мэдэгдэн харилцсаар ирсэн юм. 2023 онд Хятад улс Филиппиний ерөнхийлөгчийн Хятад улсын ажил хариуцсан тусгай элчийг Хятадад урьж, Рэньайжяо арлын нөхцөл байдлыг тогтоон барих талаар зөвшилцөн, дотооддоо ойлголцолд хүрсэн юм. Энэ оны эхээр Хятад улс мөн дипломат замаар Филиппиний талтай дахин давтан зөвшилцөж, Рэньайжяо-гийн зөөвөрлөлтийн асуудлаарх “Шинэ загвар”-т санал нэгджээ. Гэхдээ ойлголцол болон тохируулалтыг нэг удаа хэрэгжүүлсний дараа Филиппин ганц талаасаа учир шалтгаангүйгээр орхисон байна.

Филиппиний засгийн газар хэлсэндээ суухгүй дээрээ улс төр, гадаад харилцааны шийдвэрийн талаар утга төөрөгдүүлэх нь байнгын сонголт болж байна. Америк нь Хятад улсыг стратегийн хамгийн том өрсөлдөгч хэмээн үзэж буй одоогийн нөхцөлд Филиппин Америкийн хүчийг ашиглан, эвдэрхий хөлөг онгоцоо бэхлэн засаж, Рэньайжяог урт хугацаагаар эзлэх зорилгодоо хүрэхийг оролдож байна.

Exit mobile version