CRI Монгол радио

ХКН-ын Улс төрийн товчооны бүгд хурлын тов тогтоов

Нийтэлсэн

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоо өнөөдөр хуралдаж, ХКН-ын Төв Хорооны 20 дахь удаагийн гуравдугаар бүгд хурлыг долдугаар сард Бээжинд хийхээр тогтлоо. Хурлаар, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоо Төв хороонд хандан ажлаа тайлагнаж, өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлж, Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтыг ахиулахад анхаарна. Мөн эдийн засгийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, “Хөхмөрний гурвалжин хойгийн интеграцийн өндөр чанартай хөгжлийг үргэлжлүүлэн гүнзгийрүүлэх тухай бодлого, арга хэмжээний санал”-ыг хэлэлцсэн байна. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргалан хуралдуулжээ.

Өөрчлөлт нээлттэй байдал бол нам, ард түмэн цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах чухал зэвсэг юм. Өнөө болон хойшдын хэсэг хугацаа нь Хятад маягийн шинэчлэлээр хүчирхэг гүрний бүтээн байгуулалт, үндэстний сэргэн мандалтын агуу үйлсийг ахиулах чухал цаг үе болно. Олон улсын болон дотоодын ээдрээтэй нөхцөл байдал, шинжлэх ухаан, технологийн хувьсгал, аж үйлдвэрийн өөрчлөлтийн шинэ эрин үе, ард түмний шинэ хүсэл шаардлагатай тулгарч буй энэ үед, өөрчлөлт шинэчлэлийг урагшлуулах нь чухал ажил болж байна. Энэ нь Хятадын онцлогтой социалист тогтолцоог улам боловсронгуй болгох, үндэсний засаглалын тогтолцоо, засаглалын чадавхыг шинэчлэх зайлшгүй шаардлага. Хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлж, нийгэмд гарч буй гол зөрчлийг зохицуулах зайлшгүй шаардлага. Хүн төвтэй үзэл баримталж, шинэчлэлийн үр дүнг ард түмэнд тэгш хүртээх зайлшгүй шаардлага. Том эрсдэл, сорилтыг даван туулж, нам, улсынхаа тогтвортой, урт хугацааны хөгжилд түлхэц үзүүлэх зайлшгүй шаардлага. Хүн төрөлхтний нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг ахиулах, улмаар туйлширч буй олон улсын өрсөлдөөнд стратегийн ялалт байгуулах зайлшгүй шаардлага. Намуудын өвөрмөц асуудлыг шийдэж, илүү хүчирхэг марксист нам байгуулах зайлшгүй шаардлага юм гэж хурлаас онцолжээ.

Exit mobile version