Эдийн засаг
Салхитын орд 569 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах тул тэтгэврийн зээл тэглэж болно
УИХ-ын дарга Г.Занданшатар тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотой асуудал, Салхитын мөнгөний орд зэрэг асуудлаар мэдээлэл хийж байна.
“Эрдэнэс силвер ресурс” компанийн төлөөлөл дараах мэдээллийг өгөв:
-Бид Салхитын мөнгөний ордыг өмнө нь эзэмшиж байсан GPF компанитай уулзаж ярилцсан. Тус компани нийслэлийн шүүхэд гаргасан бүх нэхэмжлэхээсээ татгалзсан. Мөн Салхитын мөнгөний орд 569 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах тооцоог хийлээ. Шинэ ТЭЗҮ хийн, батлагдсан нөөцөө нэмэхээр ажиллаж байна гэв.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: “Эрдэнэс Монгол” таван жилийн хугацаатай, 6 хувийн хүүтэй бонд гаргана, энэ асуудал шийдэлд хүрч байна. Ашиг алдагдлын зөрүү, Монгол банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтэд яаж нийцүүлэх вэ гэдгийг бид их удаан ярилцлаа. Шийдлээ олчихсон. Бонд гарснаар банкны баланс дээр тэтгэврийн зээлийг тэглэнэ. Бид тэтгэврийн зээлийг зогсосон байв. Бондоор сольсны дараа 6 хүртэл сарын хугацаатай зээлийг олгоно. Гэхдээ олон улсын зарим практикт энэ төрлийн зээлийг хориглосон байдаг. Иймд бид цаашид зээл тэтгэврийн урьдчилгаа хэлбэрээр олгож болно. Урьдчилгаа тодорхой шмтгэлтэй байж болно.
Банкуудын тэтгэврийн зээлийн жигнэсэн дундаж хүү 16 хувь байсан. Харин 6 хувийн бонд гаргаснаар хүүгийн зөрүү гарч байна. банкуудын хувьд ашигтай шийдэл биш боловч нийгмийн хариуцлагын хүрээнд бидэнтэй хамтран ажилласан талархаж байна.
Хаан банкны төлөөлөл: Бонд гаргаснаар манай банкны хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг яаж хамгаалах вэ гэдэг нь чухал. Монгол Улсын 2.4 сая иргэний хадгаламж ХААН банканд бий. Бид ирэх сарын тэтгэврийг бүрэн олгоно. УИХ-аас гаргасан хуулийн дагуу тэтгэврийн зээлийг тэглэнэ. Гэхдээ Засгийн газартай хийх дараа дараагийн хэлцлүүд амжилттай болно гэж найдаж энэ хуралд оролцож байна.
Төрийн банкны гүйцэтгэх захирал н.Дөлгөөн: 223 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн багц манай банканд байв. 6 саяас доош хэмжээтэй тэтгэврийн зээлүүдийг тэглэсэн. Манай банкаар 160 мянган ахмад тэтгэврээ авдаг. Төрөөс тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх хуулийг биелүүлэн, ажлын хэсэгт мөн оролцож байна. Бид хадгаламж эзэмшигчдийнхээ эрх ашгийг нэгдүгээрт тавина.
“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү: 695 тэрбум төгрөгийн гэрээг арилжааны банкуудтай хийнэ. Мөн тэтгэврийн зээл аваагүй ахмадуудад олгох үнэт цаасны ажил үргэлжилж байна. Ойрын хугацаанд бонд арилжаалах гэрээг банкуудтай хийснээр энэ ажил дуусна.
Төрөөс тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг С.Чинзориг сайд ахалж байгаа юм. Нийт 400 орчим мянган энэ хуульд хамрагдсан. Анх удаа ийм хууль хэрэгжүүлж байгаа тул багагүй ажилтай байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлов. Мөн тэрээр Салхитын мөнгөний ордын шинэ ТЭЗҮ-г олон улсын, хөндлөнгийн компаниар хийлгэж, Хөгжлийн банк баталгаа гаргасан. ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт ч энэ хуулийг нийцүүлсэн гэв. Банкуудын тэтгэврийн зээлийн жигнэсэн дундаж хүү 16 хувь байсан. Харин 6 хувийн бонд гаргаснаар хүүгийн зөрүү гарч байна. банкуудын хувьд ашигтай шийдэл биш боловч нийгмийн хариуцлагын хүрээнд бидэнтэй хамтран ажилласан талархаж байна гэв. Энэ нүсэр ажлыг хэрэгжүүлсэн ХААН, Төрийн банкны хамт олонд баярлалаа гэсэн юм.