Бидэнтэй нэгд

Ерөнхийлөгч

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиуд дээр төрийн тамга дарав

Нийтэлсэн

УИХ өнгөрсөн онд анхдагч хууль 21, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 12, хуулийн шинэчилсэн найруулга 13, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 305, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 27, нийт 378 хууль баталсан байна. Энэ нь нийт зургаан боть, 1,409 нэгж хуудас болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат нар 2023 онд батлагдсан эдгээр хууль дээр өнөөдөр төрийн тамга дарсан байна.

Үндсэн хуульд заасны дагуу төрийн тамгыг Монгол Улсын Ерөнхийлөгч барьж, хадгалах журмыг тогтоодог.

Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Төрийн тамгыг “Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийн хуудас бүр дээр, Монгол Улсын хууль, Улсын Их Хурлаар соёрхон баталсан олон улсын гэрээ, Монгол Улсаас гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийн уг эхийн эхний хуудас дээр тус тус дарна” гэж заасан байдаг.

ЕТГ-ын дарга Я.Содбаатар “Энэ ёслол нь Монгол төрийн бодлого шийдвэр болж буй хууль, тогтоомж хэлбэрэлтгүй биелэгдэж байхын баталгаа болдог” гэв.

“Хууль, тогтоомжийн уг эх дээр төрийн тамга дарснаар УИХ-аас баталж, Монгол Улсын Ерөнхийлөгч соёрхсон хууль, тогтоомжийн уг эх Монгол төрийн хуулийн санд албан ёсоор хадгалагдана” гэж УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат хэллээ.

Монгол Улсын хуулиудад төрийн тамга дарах ёслолыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар хамтран жил бүр зохион байгуулдаг.

Эх сурвалж: ЕТГ-ын ХМА 

Засгийн газар1 өдөр өмнө

Шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно

Дэлхий1 өдөр өмнө

Билл Гэйтс $200 тэрбумын хөрөнгийнхөө ихэнхийг Африкт хандивлана

Улс төр1 өдөр өмнө

Ерөнхий сайдаас огцорсон ч УИХ-ын гишүүн хэвээр байгаа Л.Оюун-Эрдэнийг шалгах асуудлын тухай

Улс төр1 өдөр өмнө

Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг хэлэлцэнэ

Улс төр1 өдөр өмнө

М.Нарантуяа-Нара: УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хууль санаачилна

Улаанбаатар1 өдөр өмнө

Х.Нямбаатар хотын дарга хэвээр үлдэх үү?

Нийгэм1 өдөр өмнө

Нийтийн албанд томилогдох 669 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

Улс төр1 өдөр өмнө

Агаарын тээврийг хялбаршуулах Ази-Номхон далайн бүсийн форум Улаанбаатарт болно

Нийгэм1 өдөр өмнө

ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна

Энтертайнмент1 өдөр өмнө

Хакими: Их мөнгөтэй болчихоор итгэх хүн олдохгүй юм

Эдийн засаг1 өдөр өмнө

Улаанбаатар-Москва чиглэлийн нислэгийг сэргээхээр ажиллаж байна

Дэлхий1 өдөр өмнө

Өмнөд Солонгост ээлжит бус ЕРӨНХИЙЛӨГЧИЙН сонгууль эхэллээ

Нийгэм1 өдөр өмнө

Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа ХЭВИЙН ажиллаж байна

Энтертайнмент1 өдөр өмнө

Хакүхогийн талаар Кисэносато, Ооносато, Исэгахама ояката нар бодлоо дэлгэжээ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Энхийн найдвар: Орос-Украины ээлжит яриа хэлэлцээ