CRI Монгол радио

Хятад Франц дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн арга хэмжээ боллоо

Нийтэлсэн

Хятад улсын дарга Ши Жиньпин Францад төрийн айлчлал хийж буй үеэр, орон нутгийн цагаар 5-р сарын 6-нд Хятадын төв радио телевиз Францын нийслэл Парис хотноо Хятад, Франц дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан соёлын солилцооны арга хэмжээ зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр, Хятад-Францын хамтран бүтээсэн кино, телевиз, хэвлэл мэдээллийн олон бүтээлүүдээ гаргасан бөгөөд Евроньюс агентлагтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

Францын Үндсэн хуулийн хорооны дарга, Францын Ерөнхий сайд асан Лоран Фабиус, Францын Ерөнхий сайд асан, Францын алсын хараа, инновацийн сангийн дарга Жан-Пьер Раффарин, ХКН-ын Төв Хорооны Суртал ухуулгын газрын дэд сайд, Хятадын төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн, Францын Байгаль орчны сайд асан, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч асан Брис Лалонде, Францын Үндэсний Ассамблейн Франц Хятадын найрамдлын бүлгийн дарга Эрик Алозэ нар тус арга хэмжээнд оролцож, үг хэллээ.

Exit mobile version