CRI Монгол радио

Ши Жиньпин Унгарт төрийн айлчлал хийж байна

Нийтэлсэн

Өчигдөр, тавдугаар сарын 8-нд, Хятад улсын дарга Ши Жиньпиний хөлөглөсөн тусгай онгоц Будапештэд бууж, Унгарын ерөнхийлөгч Томаш Шүйок, ерөнхий сайд Виктор Орбан нарын урилгаар Унгар улсад хийх төрийн айлчлал эхэллээ.

Ши Жиньпиний онгоцыг Унгарын агаарын хилд орсны дараа тус улсын хоёр байлдааны нисэх онгоц агаарт хамгаалан дагажээ.

Будапештийн олон улсын нисэх буудалд Унгарын ерөнхий сайд Виктор Орбан гэргийн хамт, Гадаад харилцааны сайд Петер Сийярто тэргүүтэй засгийн газрын өндөр албан тушаалтнууд халуун дотноор угтан авав. Хоёр орны удирдагчдын гэргий нар дотноор гар атган мэндчилж, Виктор Орбан ерөнхий сайд Пэн Лиюань профессорт соргог цэцэг барив.

Ши Жиньпин хэлэх үгээ бичмэлээр илгээжээ. Тэнд тэмдэглэхдээ, ерөнхийлөгч Томаш Шүйок, ерөнхий сайд Виктор Орбан нарын урилгаар үзэсгэлэнт Унгар улсад төрийн айлчлал хийж байгаадаа баяртай байна. Хятад Унгар улс харилцан итгэдэг сайн анд, сайн түнш. Сүүлийн жилүүдэд хоёр талын дээд зиндааны харилцаа солилцоо ойртож, харилцан итгэлцлийн түвшин дээшилж, “Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулах хамтын ажиллагаа баялаг үр бүтээмжид хүрч, баялаг агуулгатай хүмүүнлэгийн солилцоо өрнүүлж, олон улс болон бүс нутгийн үйл хэрэгт нягт хамтран ажиллаж, харилцан хүндэтгэх, шударга ёс, хамтран ажиллаж хамтаар хожих олон улсын шинэлэг харилцаа байгуулахын сонгодог жишээг бүтээв. Хятад Унгарын дипломат харилцааны 75 жилийн ой энэ онд тохиож, хоёр орны харилцаа хөгжлийн шинэ боломжийг угтаж байна. Ерөнхийлөгч Томаш Шүйок, ерөнхий сайд Виктор Орбан нарын Унгарын удирдагчидтай уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны хөгжлийн шинэ зургийг хамтаар төлөвлөж, Хятад Унгарын харилцааг илүү өндөр түвшинд хүргэхийг би хүсэж байна. Олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад Унгар улсууд өргөн болоод алсын хараагаар хоёр талт харилцаагаа үнэлж, тэмцэлтэй зоригтой урагшилж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг гар нийлэн байгуулж, дэлхийн энх тайван тогтвортой байдалд хувь нэмрээ оруулна гэдэгт би эргэлзэхгүй байна. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар айлчлал бүрэн дүүрэн амжилтад хүрч, Хятад Унгарын харилцааг урагшлуулахад сайхан ирээдүй нээнэ гэдэгт итгэлтэй байна гэв.

Exit mobile version