Дэлхий
Францын цэрэг тусгай ажиллагааны үеэр амиа алджээ
Францын нэгэн цэрэг Африкийн Буркина Фасод тусгай ажиллагааны даалгавар биелүүлж яваад амиа алдсан болохыг тус улсын Зэвсэгт хүчний яамнаас мэдэгдлээ.
Яамны төлөөлөгчийн мэдээллээр “Цэргийн түрүүч Морган Хенригийн үхлийн шалтгаан одоогоор тогтоогдоогүй байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Иймд хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дахин хүргэнэ” гэсэн юм.