Нийгэм

Үндэсний цахим сан ESAN, EMONGOLIA-ИЙН EKIDS-тай хамтран ажиллаж байна

Нийтэлсэн

Төрийн үйлчилгээний цахим хэлбэр болох Emongolia АПП дээр хүүхдийн эрхийг хамгаалах, эцэг эх хүүхдэд зөвлөгөө өгөх, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэн, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг Ekids цэс байдаг.
Тэгвэл EKIDS хэсэгт Esan нэмж байршсанаар хүүхэд болон эцэг эх цахим орчны аюул, сул талыг мэдэж зөвлөгөө авахаас гадна сурч боловсрох орчин нь бүрдэж байна. Esan байршсанаар хүүхэд бүр Emongolia-Ekids-Esan цэсээс дуртай үедээ, цагт баригдахгүйгээр 1-12 ангийн сурах бичгээ үнэ төлбөргүйгээр уншиж, судлах боломжтой боллоо.

Мэдлэгийг тэгш хүртээмжтэй түгээнэ.
Үндэсний цахим сан ESAN.MN

Exit mobile version