CRI Монгол радио
Унгарт хийсэн Ши Жиньпиний төрийн айлчлал өндөрлөв
Орон нутгийн цагаар 5-р сарын 10-ны орой БНХАУ-ын дарга Ши Жиньпин Унгарт хийсэн төрийн айлчлалаа өндөрлүүлээд Будапештээс мордлоо.
Унгарын ерөнхий сайд Виктор Орбан гэргийн хамт Ши Жиньпин даргыг нисэх онгоцны буудалд үдэж мордууллаа. Ши Жиньпиний тусгай онгоц хөөрсний дараа Унгарын Агаарын цэргийн хүчний хоёр онгоц хамгаалан дагаж хөөрөв.
Нисэх онгоцны буудал явах замд Унгарт суугаа хятад иргэд, оюутнууд замын хоёр талаар зогсож, Хятад Унгарын төрийн далбааг өргөн, “Хятад Унгарын найрамдал мандтугай” гэсэн уриа лоозон барьж, Ши Жиньпин даргын айлчлалын багийг үдэв.