CRI Монгол радио

Унгарын ерөнхий сайд Виктор Орбантай хийсэн ярилцлага

Нийтэлсэн

Унгарын ерөнхийлөгч Шуюк Домаш, ерөнхий сайд Виктор Орбан нарын урилгаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин Унгарт төрийн айлчлал хийлээ. Хятадын Төв Радио Телевизийн “Лидерүүдтэй хийсэн ярилцлага” нэвтрүүлэгт Будапешт хотноо Унгарын ерөнхий сайд Виктор Орбан оролцлоо. Ярилцлагын үеэр тэрээр Ши Жиньпин даргын айлчлалыг хэрхэн харж байгаа, Хятад, Унгарын харилцааг хэрхэн урагшлуулах, хоёр орны харилцаанд хэрхэн түлхэц өгөх зэрэг сэдвээр ярьсан байна.

Виктор Орбан ярилцлагадаа, Ши Жиньпин даргын айлчлал чухал ач холбогдолтой. Сүүлийн таван жилд дэлхий нийт маш их өөрчлөгдөж байна. Ши Жиньпин даргын айлчлал цагаа олсон, чухал шаардлагатай айчлал юм. Европт хийсэн түүний айлчлал нь эерэг дохио өгч, Хятадын нээлттэй хандлагыг харуулж, Хятад улс Европын орнуудтай хамтран ажиллах хүсэлтэйг нотоллоо. Хамтын ажиллагаагаа Хятад ахиулж, Европт илүү их хөгжлийн боломж бий болгоход бэлэн байна. Тиймээс Ши Жиньпин даргын Франц, Унгар, Сербид хийсэн айлчлал нь зарим сөрөг уур амьсгалыг өөрчилж, Европын удирдагчдад Хятад бол боломж гэдгийг өгүүлж, хамтын ажиллагааны зөв замыг баримталж, буруу замаар явахгүй байхыг харуулсан юм гэжээ.

Exit mobile version