Дэлхий

С.Шойгугийн оронд эдийн засагч А.Белоусовыг Батлан хамгаалахын сайдад нэр дэвшүүлжээ

Нийтэлсэн

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зарлиг гаргаж, Сергей Шойгуг Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилжээ. Түүний оронд батлан хамгаалахын сайдын албан тушаалд өмнө нь шадар сайдаар ажиллаж байсан Андрей Белоусовыг томилох санал оруулжээ.

Гадаад хэргийн сайд Сергей Лавров албан тушаалдаа үлдэх гэнэ.

Exit mobile version