Боловсрол

Сургууль, цэцэрлэгийн хөл хориог ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1 хүртэл сунгахаар боллоо

Нийтэлсэн

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар гуравдугаар сарын 2-ныг хүртэл тогтоосон хөл хориог дахин нэг сараар буюу дөрөвдүгээр сарын 1 хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Тодруулбал, сургууль, цэцэрлэг, их дээд сургуулийн карентины хугацааг дөрөвдүгээр сарын   хүртэл үргэлжлүүлэн зогсоох шийдвэр гаргажээ.

Дэлхий дахинд шинэ төрлийн коронавирусийн халдвар тарсантай холбоотойгоор Засгийн газраас нэгдүгээр сарын 24-ний өдөр бүхий л боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргасан юм.

Мөн коронавирусийн тархалт зогсохгүй байгаатай холбогдуулан хилээ 100 хувь хааж, цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг ч төр засгийнхан гаргасан. Тэгвэл коронавирусийн халдварын тархалт намжихгүй, нас барсан хүний тоо 2000-д хүрээд байгаа учраас хөл хориог сунгаж магадгүй байна. Түүнээс гадна, өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой асуудлууд. Цаашид байдал энэ хэвээр үргэлжилбэл хүндрэлээс гарах гарц юу байх талаар ч хэлэлцэх юм.

Exit mobile version