CRI Монгол радио

Хятад, Оросын төрийн тэргүүнүүд хэлэлцээ хийв

Нийтэлсэн

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар тавдугаар сарын 16-ны үдээс өмнө Бээжинд хэлэлцээ хийлээ.

Ши Жиньпин хэлэхдээ, ерөнхийлөгч та улиран сонгогдоод, анхны гадаад айлчлалаа Хятад улсыг сонгож байгаа нь та болон ОХУ-ын Засгийн газар Хятад, Оросын харилцааг дээд хэмжээнд чухалчлан авч үзэж буйг харуулж байна. Хятадын тал талархалтай хандаж байна.

Энэ жил Хятад, Оросын дипломат харилцааны 75 жилийн ой тохиож байна, Хоёр орны харилцааны түүхэнд хөшөө дурсгалын чанартай он жил юм. 75 жилийн турш манай хоёр улс хамтран том гүрнүүд хооронд, хөрш орнууд хоорондоо харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн орших, хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэх шинэ замыг нээлээ. Хамтын хичээл зүтгэлээр Хятад, Оросын харилцаа тогтвортой урагшилж, стратегийн зохицуулалт тасралтгүй эрчимжиж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, хүмүүнлэг соёл, орон нутгууд зэрэг олон салбарын хамтын ажиллагаа бэхжиж, дэлхийн стратегийн тогтвортой байдлыг хамгаалах, олон улсын харилцааны ардчиллыг ахиулахад жинтэй хувь нэмэр оруулсаар байна.

Энэ жил БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байна. Хятад улс чансаатай хөгжлөөр Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг бүх талаар ахиулж, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчнийг хөгжүүлэхийн зэрэгцээ дэлхийн эдийн засгийн өсөлтийг шинэ эрч хүчээр сэлбэхийг хичээж байна. Хятад, Орос хоёр улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, шинэ тулгар хөгжиж буй зах зээлийн орон учир стратегийн зохицуулалтаа гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааны цар хүрээг тэлж, дэлхийн олон туйлт хөгжил болон эдийн засгийн интеграцчлалыг дагаж мөрдөх нь стратегийн нийтлэг сонголт юм. Хоёр талаараа дипломат харилцааны 75 жилийн ойгоор шинэ гараа болгож, стратегийн уялдаа холбоогоо улам эрчимжүүлж, хамтын ажиллагааны агуулгыг баяжуулан, улмаар хоёр орон, хоёр ард түмэнд улам их ач тус хүртээх ёстой. Эрхэм ерөнхийлөгч тантай хамтран зүтгэж, хоёр орны харилцааг үргэлжлүүлэн удирдан чиглүүлж, олон салбарын хамтын ажиллагааны шинэ төлөвлөгөө гарган, байршуулалт хийхэд миний бие бэлэн байна гэжээ.

Exit mobile version