Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Хятад Оросын харилцаа дэлхий нийтэд юу өгүүлэв

Нийтэлсэн

5-р сарын 16-нд “Хятад-Оросын соёлын жил”-ийн нээлтийн ёслол, мөн Хятад, Оросын дипломат харилцааны 75 жилийн ойд зориулсан тусгай концерт Хятадын үндэсний их театрт болж, хоёр том гүрний найрамдалт харилцааг харуулав.

Мөн өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин БНХАУ-д айлчилж буй ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийж, бага хэмжээний уулзалт хийлээ. Хоёр орны удирдагчид 75 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойших Хятад, Оросын амжилттай туршлагыг бүх талаар дүгнэж, хоёр орны харилцаа, олон улсын болон бүс нутгийн анхаарал хандуулж буй томоохон асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, хамтын ажиллагааны шинэ төлөвлөгөөг хамтран төлөвлөжээ. Хятад Орос хоёр тал хамтарсан мэдэгдэл гаргаж, хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурж, хоёр орны харилцааг гүнзгийрүүлэхэд шинэ түлхэц өгсөн юм.

2013 оноос хойш Хятад, Оросын төрийн тэргүүн нар 40 гаруй удаа уулзсан байна. Хоёр орны удирдагчдын стратегийн удирдлаган дор хоёр орны харилцаа түүхэн дээд түвшинд хүрсэн. Хятад, Оросын хамтын ажиллагааны амжилтын нууц нь юу вэ? “Бид энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмыг тууштай, харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцан итгэлцэж, бие биенийхээ язгуур эрх ашгийг харгалзаж, хоёр талын хөгжил, сэргэн мандалтад бодитойгоор харилцан туслалцаа үзүүлэх ёстой” хэмээн Ши Жиньпин дарга Хятад, Оросын зөв харилцах ухааныг дүгнэнэсэн байна. Хоёр орны удирдагчид сэтгүүлчидтэй уулзах үед Ши Жиньпин цаашлаад “энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчим”-аар дамжуулан Хятад, Оросын харилцааны гайхалтай амжилтын шалтгааныг гүн гүнзгий тайлбарласныг Оросын тал өндрөөр үнэлэв.

Өнөөгийн дэлхий ертөнц хямрал ихтэй, бүс нутгийн мөргөлдөөн байнга гарч байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд Хятад, Орос хоёр улс НҮБ-ын гол цөм болох олон улсын тогтолцоо, олон улсын эрх зүйд суурилсан олон улсын дэг журмыг тууштай дэмжиж, жинхэнэ олон талт үзлийн практикийг дэмжиж байна. Палестины асуудлыг “хоёр улсын шийдэл”-ийн үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй гэж хоёр тал санал нэгдэв. Украины асуудлыг улс төрийн аргаар зохицуулахад Хятад улс чухал, бүтээлч үүрэг гүйцэтгэсээр ирснийг Орос сайшааж байна.

Энэ жил Орос улс БРИКС-ийг даргалах жижүүр орон бөгөөд Хятад улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ээлжит дарга орон болно. Хоёр тал бие биенийхээ дарга орны ажлыг дэмжих хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Хятад, Орос хоёр орон олон улсын тавцанд нягт уялдаж ажиллах нь барууны зарим гүрний ноёрхогч занг хязгаарлаж, дэлхийг хуваагдмал сөргөлдөөнд орохоос сэргийлэхэд ашигтайгаар зогсохгүй эдийн засгийн хөгжил буурай орнуудын хөгжлийг дэмжиж, дэлхийн засаглалыг сайжруулах, дэлхийн энх тайван, хөгжлийг хадгалахад чухал ач холбогдолтой юм.

CGTN мэдээ22 цаг өмнө

Хятадын оюутнуудын эсрэг хориг — Америкийн өөрийн хөгжилд сүүдэр хаяж байна

CGTN мэдээ23 цаг өмнө

АНУ боловсролыг “боомилж” байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ4 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол5 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр5 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм5 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр5 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент5 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент5 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр5 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана