CRI Монгол радио

Парис-2024 олимпийг дамжуулах нэвтрүүлгийн багт тусгай тэмдэг гардуулав

Нийтэлсэн

Өчигдөр, тавдугаар сарын 19-нд Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах Хятадын төв радио телевизийн Шанхайн салбарт зочилж, ХТРТ-ийн захирал Шэнь Хайшюны хамт Парисын олимпийгг дамжуулах, мэдээлэх, сурвалжлах нэвтрүүлгийн багийнханд тусгай тэмдэг гардуулж, CCTV Олимпийн лого гаргаж, CCTV Парисын олимпийн “Спортын өглөөний мэдээ” нэвтрүүлгийг нээв. Олон улсын олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Хуан Симянь, Олон улсын олимпийн хорооны гишүүн Юй Зайчин, Ли Линвэй, Жан Хун, ХТРТ-ийн редакцийн зөвлөлийн гишүүн Шюэ Жижүнь, Жян Вэньбо, Пэн Жяньмин нар арга хэмжээнд оролцов.

Шэнь Хайшюн хэлсэн үгэндээ, саяхан Ши Жиньпин дарга Францад айлчилж, ерөнхийлөгч Эммануэль Макронтой олимпийн бамбар солилцож, Парисын олимп, ялангуяа олимпийн үеэр дэлхий нийтээр гал зогсоох талаар нийтлэг ойлголтод хүрсэн. Хоёр улсын төрийн тэргүүний дэвшүүлсэн санаачилга олон нийтийн халуун дэмжлэгийг хүлээж, “илүү эв нэгдэл” илэрхийлэх Олимпийн үзэл баримтлалын практик ач холбогдлыг улам баталгаажуулав.

Томас Бах хэлсэн үгэндээ, Шанхайн олон улсын хэвлэл мэдээллийн салбарт Хятадын төв радио телевизийн хуучин найзуудтай уулзаж, Олимпийг дамжуулах, үзэгчдийн хүртээл болгоход ажиллах хүмүүсийн халуун урам, идэвхийг мэдэрч байгаадаа баяртай байна. Хятадын төв радио телевизийн олон улсад тэргүүлэгч спортын харилцааны чадавх олимпын үзэл санааг сурталчлахад асар их хувь нэмэр оруулжээ.

Exit mobile version