CRI Монгол радио

Ибрахим Раиси нарын хүмүүс амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийлэв

Нийтэлсэн

Ираны радио телевиз 20-ны өдөр, Ираны ерөнхийлөгч Ибрахим Раисийн сууж явсан нисдэг тэрэг тавдугаар сарын 19-нд баруун хойд нутгийн зүүн Азербайджан мужид осолдож, Ибрахим Раиси, Гадаад хахирлцааны сайд Хусейн Амир Абдуллахян болон дагалдан яваа хүмүүс цаг бусаар амь үрэгдэв. Мөн өдөр олон орны удирдагч, засгийн газар, олон улсын байгууллагын зүгээс ерөнхийлөгч Ибрахим Раиси нарын хүмүүс амиа алдсанд эмгэнэл илэрхийлж, амь үрэгдэгсдийн ар гэр, Ираны ард түмэнтэй уй гашуугаа хуваалцаж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн гэж мэдээлжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Ираны дээд удирдагч Аятолла Сайед Али Хомейнд эмгэнэлийн цахилгаан илгээж, ерөнхийлөгч Ибрахим Раиси нарын албаны хүмүүс нас барсанд гүн эмгэнэл илэрхийлье. Орос, Ираны сайн хөршийн найрсаг харилцаа хөгжүүлэхэд Ибрахим Раиси жинтэй хувь нэмэр оруулсан. Амь үрэгдэгсдийн төрөл төрөгсөдтэй уй гашуугаа хуваалцаж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Ираны ард түмэн хүнд хэцүү, нөхөж баршгүй хохирлыг даван туулахын тулд хүчтэй байх болно гэдэгт найдаж байна гэж Владимир Путин дурдсан байна.

Францын Гадаад харилцааны яам, Арабын орнуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Абу Гейт мэдэгдэл хийж, Ибрахим Раиси, Хусейн Амир Абдуллахян, тэднийг дагалдан яваа хүмүүсийн цаг бусаар нас барсанд эмгэнэл илэрхийлж, амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнтэй уй гашуугаа хуваалцаж байна гэжээ.

Exit mobile version