Улс төр

С.Лавров: ШХАБ-д элсэх дараагийн нэр дэвшигчээр Монгол Улсыг харж байна

Нийтэлсэн

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх дараагийн нэр дэвшигчээр Монгол Улсыг харж байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ШХАБ-ын гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хуралдааны үр дүнгээр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.  ШХАБ-ын бүх гишүүн орон тус улсыг эгнээндээ нэгтгэхийг дэмжиж байна гэж Лавров онцолжээ.

Тэрбээр “БНХАУ болон бусад түншүүдийн хамтаар ШХАБ-д элсэх дараагийн боломжит нэр дэвшигчийг яах аргагүй Монгол Улс гэж үзэж байна. Газрын зургийг харахад тус улс ШХАБ-ын орон зайд зүй ёсоор тохирч байна. Бид хөрш монголчуудыг ийм шийдвэр гаргах тал дээр зоригжуулна. ШХАБ-ын бүх гишүүн орон дэмжиж байгаа” гэжээ.

Түүний хэлснээр, одоогоор ШХАБ-ын яриа хэлэлцээний түншийн статустай 14 улс байна. Лаос, Алжираас ийм статустай болох хүсэлтээ ирүүлээд байна гэж ТАСС агентлаг дамжуулжээ.

Exit mobile version