CRI Монгол радио
“Хоёр улсын шийдэл”-ийг дэмжихээ Европын холбоо ахин нотлов
Тавдугаар сарын 22-нд Европын холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Хосеп Боррелл Фонтеллес болон Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Сикорски нар “Хоёр улсын шийдэл”-ийг дэмжихээ илэрхийлэв.
Хосеп Боррелл Фонтеллес олон нийтийн сүлжээгээр дамжуулан, Гадаад хэрэг, аюулгүй байдлын нэгдсэн бодлогын хүрээнд би бүх гишүүн орнуудтай цуцалтгүй хамтран ажиллаж, “хоёр улсын шийдэл”-д суурилсан Европын холбооны байр суурийг дэмжих болно гэжээ.
Польшийн Гадаад харилцааны сайд Радослав Сикорски хэлэхдээ, Польш улс Палестиныг олон арван жилийн турш бие даасан улс гэж хүлээн зөвшөөрч ирсэн. Саяхан Польш дэлхийн 140 гаруй улстай хамтран Палестины статусыг дээшлүүлж, НҮБ-ын гишүүн болгох саналыг дэмжсэн. Энэ нь хэн нэгнийг, тэр дундаа Израилийг эсэргүүцэж байгаа хэрэг биш. “Хоёр улсын шийдэл” зайлшгүй гэдгийг дэмжиж байгаа юм гэжээ.
Лондоны их сургуулийн улс төр, олон улсын харилцааны мэргэжилтэн, Палестиныг хүлээн зөвшөөрөх нь Палестиныг бүрэн тусгаар тогтносон, бие даасан улс байгуулахад дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм гэв.