Дэлхий
Вьетнамд орон сууцанд гал гарч, 14 хүн амиа алджээ
Вьетнамын нийслэл Ханойд үүрээр орон сууцны барилгад гал гарч, хамгийн цөөндөө 14 хүн амиа алджээ.
VNExpress-ийн мэдээлснээр дээрх жижиг орон сууцанд гарсан галын улмаас 150 кв.м байр шатсан байна. Хэд хэдэн удаа дэлбэрэлт болох чимээ сонсогджээ.
Түймрээс долоон хүнийг аварч чадсан бөгөөд гал цахилгаан унадаг дугуй худалдаалж, засварлаж байсан хоёр байшингийн дундах хашаанаас гарсан гэх мэдээлэл байна. Гал гарах үеэр орон сууцанд 24 хүн байжээ.
Гал хэдэн минутын дотор эрчимжиж, хэд хэдэн удаа дэлбэрэлт болсон байна.