Дэлхий
НҮБ 1995 оны Сребреницагийн үйл явдлыг геноцид хэмээн хүлээн зөвшөөрөв
Нийтэлсэн
6 сар өмнөНийтлэлч
АдминНҮБ-ын Ерөнхий ассамблей 1995 оны Сребреницагийн үйл явдлыг үй олноор нь хоморголон устгах буюу геноцид байсан хэмээн хүлээн зөвшөөрч, энэхүү үйл явдлыг эргэцүүлэх, дурсах олон улсын өдрийг бий болгох ухай тогтоолыг баталжээ. Санал хураалтаар тогтоолын төслийг 84 улс орон дэмжиж, 19 улс эсрэг санал өгсөн бол 69 улс санал өгөхөөс түдгэлзжээ.
Сербийн Ерөнхийлөгч Александар Вучич эсрэг санал өгсөн ОХУ, БНХАУ, Арабын Нэгдсэн Эмирт болон бусад орнуудад талархал илэрхийлжээ. Тогтоолын төсөл хэлэлцэхтэй холбогдуулан Серби улс даяар сүмийн хонхыг дуугаргаж, эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
1995 оны долоодугаар сарын 11-ний өдөр Боснийн Сербийн хүчин НҮБ-ын хамгаалалтад байсан Сребреница хотыг эзэлж, энэ үеэр 8000 гаруй хүн амь эрсэджээ.