Энтертайнмент

АБУ ДАБИ: Монголын баг медалийн чанараар наймдугаарт жагслаа

Нийтэлсэн

Арабын Нэгдсэн Эмират улсад таван өдөр үргэлжилсэн жүдо бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий хувийн дүнгээр япончууд тэргүүллээ.

Манай улсын хувьд эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү алт, эрэгтэйчүүдийн 73 кг-д Л.Анхзаяа хүрэл медаль хүртсэн амжилтаар медалийн чанараар наймдугаарт жагслаа. Нийт 25 улс ямар нэгэн медаль хүртсэн бол есөн улсаас алтан медальтан төрсөн юм.

ДАШТ-д медаль хүртсэн эхний 10 улс:

Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
Япон 3 2 4 9
Гүрж 2 1 1 4
БНСУ 2 3 5
Азербайжан 2 2
Итали 1 2 3
Франц 1 1 3 5
Герман 1 1 2
Монгол 1 1 2
Нидерланд 1 1
Канад 2 1 3

ДАШТ-д медаль хүртсэн тамирчдын дундаж нас 25.6 байв

Энэ жилийн ДАШТ-ий хамгийн залуу аварга Гүржийн Георгий Сардалашвили байв. Эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн хошой медальтан болж буй Г.Сардалашвили өнгөрсөн жилийн хүрэл медалиа ахиулж, алтан медаль хүртэхдээ 20 нас, 359 хоногтой байлаа.

Түүнээс дөрвөн сараар эгч БНСУ-ын Хо Ми Ми эмэгтэйчүүдийн 57 кг-д өнгөлсөн бол Нидерландын Йоанна Ван Лешот 21 нас, 195 хоногтойдоо дэлхийн хошой медальтан болж байна. Тэрбээр эмэгтэйчүүдийн 63 кг-д өнгөрсөн жил хүрэл медаль хүртсэн амжилтаа ахиуллаа.

Эмэгтэйчүүдийн 70 кг-д алтан медаль хүртсэн Францын Марго Пино 30 нас, 137 хоногтойдоо түрүүлснээр хамгийн ахмад нь болжээ.

Exit mobile version