Боловсрол

Элсэлтийн шалгалт долдугаар сарын 4-нд түүхийн хичээлээр эхэлнэ

Нийтэлсэн

Их, дээд сургуульд элсэгчдийн шалгалт 2024 оны долдугаар сарын 4-нд түүхийн хичээлээр эхлэх товтой байна.

Элсэлтийн шалгалт дөрвөн өдрийн турш зохион байгуулагдана. Шалгалт өгөх иргэд анги танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх бөгөөд хожигдсон бол оруулахгүйг анхааруулжээ.

Монгол хэл бичгийн шалгалтад 33,361 нь хамрагдаж, 57 шалгуулагч 800 оноо авсан бол 5,389 шалгуулагч 400 оноондоо хүрч чадаагүй байна.

Шалгуулагч нь Монгол хэл, бичгийн шалгалтын босго онооны болзлоо хангаагүй ч бусад элсэлтийн шалгалтыг өгч болдог. Харин Монгол хэл, бичгийн шалгалтын босго онооны шаардлага хангаагүй тохиолдолд их сургуульд элсэхгүй боломжгүй юм.

Энэ жил ЕБС-ийн 5, 9, 12 дугаар анги төгсөгчдөөс авах улсын шалгалтын хуваарийг сургуулийн удирдлагууд шийдэх юм байна. БЕГ-аас улсын шалгалтыг зохион байгуулах удирдамжийг сургуулиудад хүргүүлжээ. Өнгөрсөн жил улсын шалгалтын нэгдсэн тов гарч байсан юм.

Exit mobile version