Дэлхий

Хамас бүлэглэл дөрвөн сарын дараа Израилын төв хэсэгт агаараас довтлов

Нийтэлсэн

Ням гарагт Хамас бүлэглэл Израилын Тел Авив хот руу агаараас довтолжээ. Энэ нь дөрвөн сарын хугацаанд тус бүлэглэлээс Израилыг чиглэсэн анхны дайралт юм.

Израилын армийн мэдээлснээр Газын зурвасын өмнөд хэсэг дэх Рафах хотоос Тел Авив хот руу найман пуужин харвасан бөгөөд эдгээрийн дийлэнхийг зогсоож чадсан гэв.

Хамас бүлэглэлийн Кассам бригадаас уг довтолгоог хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Энэ нь “энгийн иргэдийн эсрэг үйлдэж буй халдлагын хариу” хэмээн тайлбарлажээ.

Уг дайралтын хариуд Израилын арми Рафах хотод агаараас довтолсон бөгөөд үүний улмаас 50 хүн амь үрэгдсэн байна. Олон улсын эрүүгийн шүүхээс эсэргүүцсэн ч Израил улс Рафах хотод цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн.

Тус хотод 1.5 сая гаруй палестин иргэн түр орогнож байгаа юм. Израилын цэргүүд Рафах хотод нэвтэрснээс хойш 800 гаруй палестин иргэн дүрвээд байна.

Хамас Израил руу пуужингаар довтолсон нь Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуг “хохирогчийн дүрд тоглоход” түлхэц болно хэмээн Израилын улс төр судлаач АльЖазийра агентлагт мэдээлжээ.

Эх сурвалж: Aljazeera, BBC

Exit mobile version