Улс төр

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг АТГ-т өгчээ

Нийтэлсэн

“Ачит Ихт” компанийн хувьцаа эзэмшигч П.Цагаан АТГ-т ханджээ. Тэрбээр УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг шалгуулах хүсэлтийг хүргүүлсэн байна.

П.Цагаан өргөдөлдөө “УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг дүүтэйгээ үгсэж, 2017 оноос эхлэн авлига нэхсээр энэ нь сүүлдээ хувьцааны 10 хувь, 7.8 тэрбум төгрөг болсон.

 

Энэ бусармаг үйлдэлдээ  хэвлэл, олон нийтийн сүлжээнээс эхлээд төрийн өндөр сэнтий, нутаг усны холбоо, шүүхийн танхимыг хүртэл урвуугаар ашиглаж гүтгэлэг, худал мэдээлэл түгээж, хэрээс хэтэрсэн” учраас түүнийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандаж буйгаа дурджээ.

Exit mobile version