CRI Монгол радио

Төвөдөд өнгөрсөн жил 55 сая жуулчин очжээ

Нийтэлсэн

Тавдугаар сарын 23-нд Бээжинд болсон Төрийн зөвлөлийн мэдээллийн албаны “Чанартай хөгжлийг ахиулах” сэдэвт хэвлэлийн бага хурлын үеэр Төвөдийн Өөртөө Засах Орны Намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, Төвөдийн Өөртөө Засах Орны захирагч Янь Жиньхай нарын албаны хүмүүс мэдээлэл танилцуулга хийв. Мөн “Шинэ эриний Төвөдийн урт хугацааны тогтвортой байдал, өндөр чанартай хөгжлийг ахиулах” сэдвээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Янь Жиньхай танилцуулахдаа, “14-р таван жилийн төлөвлөгөө” хэрэгжүүлж эхэлснээс хойш Төвөдийн ДНБ 190 тэрбум орчим юань байснаас өнгөрсөн онд 240 тэрбум юань болтлоо өсөж, хот хөдөөгийн оршин суугчдын нэг хүнд ногдох орлогын өсөлт хурдаараа олон жил улсдаа тэргүүлж, өндөрлөг газрын эдийн засгийн өндөр чанартай хөгжлийн шинэ замыг нээсэн гэв.

Тэрээр цааш нь хэлэхдээ, өнгөрсөн онд ТӨЗО гадаад дотоодын 55 сая 170 мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалаас 65 тэрбум 100 сая юанийн орлого олж, өнгөрсөн оны мөн үеэс жуулчдын тоо 83.7 хувь, орлого 60 хувиар нэмэгдэж, түүхэн дээд амжилт тогтоосон гэжээ.

Exit mobile version