Улс төр

Л.Гантөмөр: Б.Хурц, С.Баярцогт нарыг хасаж, Х.Баттулгыг дэвшүүлж байна

Нийтэлсэн

Өчигдөр болсон УИХ дахь АН-ын бүлгийн өргөтгөсөн хуралдааны дараа АН-ын дарга Л.Гантөмөр мэдээлэл хийж, нэр дэвшигчдийн нэрийг сольсон талаар мэдээлэл өгсөн юм.

Энэ үеэр Монгол Улсын ерөнхийлөгч асан Х.Баттулгыг нэр дэвшүүлж, С.Баярцогт, Б.Хурцыг жагсаалтаас хассан талаар ингэж тайлбарлалаа.

Тэрбээр “АН УИХ-ын ардчилсан ес дэх удаагийн сонгуульд оролцоход бэлэн. Манай нам сонгуульд оролцох бүртгэл, нэр дэвшүүлэлтээ дүрэм журмын дагуу бүрэн хийж, хуулийн хугацаанд буюу тавдугаар сарын 20-нд УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдийн нэрсийг зарласан. Нэр дэвшигчдээ тодруулахдаа эхлээд бид намын гишүүдээсээ асуусан. Дараа нь аймаг, дүүргийн намын хороодоос асуусан. Тэгээд Сонгон шалгаруулах хороо байгуулж, тэндээ сонгон шалгаруулалтыг хийлээ. Тиймээс бид ялагдаагүй Ерөнхийлөгч учраас Х.Баттулгыг дэвшүүлж байна” гэсэн юм.

Exit mobile version