Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Жүжигчин Хан Еэ Сыл арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтад өртжээ

Нийтэлсэн

Өмнөд Солонгосын А зэрэглэлийн жүжигчдийн нэг болох Хан Еэ Сыл нөхөр Рюү Сон Жэгийн хамт бал сараа тэмдэглэхээр Италийг зорьжээ. Хосууд Портофино дахь тансаг зэрэглэлийн Парагги хэмээх зочид буудалд буудалласан бөгөөд наран шарлагын газар болох Terrazza Dior-т орох гэсэн боловч оруулаагүй байна.

Дээрх тансаг зэрэглэлийн буудалд буудаллаж буй хүмүүс уг наран шарлагын газар орох эрхтэй байдаг бөгөөд захиалгаа өмнөх өдөр нь өгсөн байх шаардлагатай байдаг аж. Хосуудыг наран шарлагын газар очход ажилчид нь наран шарлагын газар хаалттай байгаа хэмээгээд өөр газар суухыг санал болгосон байна. Гэвч наран шарлагын газар хэвийн үйл ажиллагаагаа явуулж байсан нь илт байсан бөгөөд жүжигчин бүсгүйг тус газар буудаллаж буйг, мөн өмнөх өдөр нь захиалга өгсөн болохыг мэдсэн хэрнэ уг үйлдлийг гаргажээ.

Үүнийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт хэмээн үзсэн Хан Еэ Сыл холбогдох хүмүүст нь гомдол гаргаснаар уг наран шарлагын газар суух эрхтэй болжээ. Бал сараараа ийнхүү Ази гэдгээсээ болж ялгаварлан гадуурхалтад өртсөн тэрээр гомдолтой байгаагаа илэрхийлэн, энэ тухайгаа цахим хуудаснаа нийтэлсэн нь дэлхий даяарх шүтэн бишрэгчдийнх нь эгдүүцлийг хүргэн дээрх газарт гомдол гаргаж эхэлсэн байна.

Европын улс орнуудад Ази хүмүүсийг гадуурхах асуудал цөөнгүй тохиолддог. Саяхан болж өнгөрсөн Каннын кино наадмын улаан хивсний ёслолын үеэр өнгөт арьст алдартнуудтай бүдүүлэг харьцаж буй эмэгтэй хамгаалагчийн бичлэг цацагдсан нь багагүй шүүмжлэл дагуулаад байгаа билээ.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ3 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол4 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр4 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм4 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр4 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент4 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр4 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ | Улаанбурханы халдвар авсан 525 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна

Улс төр4 өдөр өмнө

Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлжээ