Улс төр

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Нийтэлсэн

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан мал аж ахуйн салбарт үүсэж болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, мал аж ахуйн үйлдвэрлэл, малчдын хоршоог дэмжих замаар тогтвортой хөгжүүлэх зорилгоор “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлж байгаа юм. Энэ талаар “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-өөс “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар өнөөдөр /2024.05.28/ мэдээлэл өгч байна.

ЗГХЭГ-ийн даргын зөвлөх Ү.Амарбат ” Шинэ хоршоо хөдөлгөөний гол зорилго  бол 5 жилийн хугацаанд хөнгөлөлттэй зээл малчдад болоод мал аж ахуйн салбарт тэгш, хүртээмжтэй олгох юм. Мөн малчид зудын эрсдэлийг төрийн гар харах биш, хоршооны нэгдлийн хүчээр хүндрэлийг даван гардаг тогтолцоог бүрдүүлэх зорилготой. Хөтөлбөрийн хүрээнд малын бэлчээрийн газрыг огт хөндөхгүй. Харин тэжээлийн үнэ хэт өндөр байгаа асуудлыг малчид сануулдаг учраас тухайн суманд нь 5 га орчим газарт тэжээл тармилжуулах ажлыг хийнэ. Ардчилсан нам “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг сөргүүлж, малчдын зээлийг тэглэх сонгуулийн ажлаа хийх шийдэл гаргасанд харамсаж байна” гэв.

Exit mobile version