Улс төр

ХЭН ЮУН ХЭЛЭВ

Нийтэлсэн

Энэ удаагийн “Хэн юу хэлэв” буланд Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, ХЗДХЯ-ны зөвлөх, хуульч Д.Мөнх-Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан хуульч Х.Тэмүүжин нарын үгийг онцолж байна.


Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам: Миний бачимдаж байгаа зүйл юу вэ гэхээр ардчилал буюу эрх чөлөөг АН-аар нь устгах нөхцөлдсөн тохиолдол. Тодруулбал, үндэсний аюулгүй байдал, Монгол Улсын тусгаар тогтносон байдалд заналхийлсэн үйл явдал АН-д болж байна. Үүнийг гүйцэтгэн биелүүлж байгаа хүн нь Халтмаагийн Баттулга. Энэ хүн намын гишүүнчлэлээ сэргээгүй, Үндэсний бодлогын хорооны гишүүн биш.

 

 

Хуульч Д.Мөнх-Эрдэнэ: УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн шахалтаар 400 автобусны шууд худалдан авалтыг хийлгэсэн. Тэр үед Ж.Бат-Эрдэнэ гишүүн ЗТАЖЯ-ны ТНБД байсан.

 

 

УИХ-ын гишүүн асан хуульч Х.Тэмүүжин: Цөөн биш хүний баг хууларч шалдан царайгаараа үнэнтэй тулахыг харж байна. Замын уртад биш, эхэнд таньж авсан нь олз юм даа. Нам албан ёсны шийдвэрээ гаргасан. Жагсаалтын ес хөдлөхгүй.

Exit mobile version