Бидэнтэй нэгд

Улс төр

Чуулганы нэгдсэн хуралдаанаар 14 асуудал хэлэлцэн ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Нийтэлсэн

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы /2024.05.30/ өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар 14 асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Учралт танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төслүүдийн эцсийн  хэлэлцүүлгийг явуулах үед гишүүдээс асуулт, санал гараагүйг онцлоод УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүдээс гаргасан саналыг төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэв.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул дээрх хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.

 

 

Дараа нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, шийдвэрлэлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нар тус тус  танилцуулсан юм.

Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн үр дүнгийн тайлан, хуулиар тусгайлан эрх олгосон заалтын судалгааны дүн, цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцээд, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллагад тус тус эрх олгогдсон заалтыг  хоёр дахин багасгах чиглэлийг баримтлан холбогдох хуулийн төсөл боловсруулж, танилцуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” 191 дүгээр захирамжаар байгуулагдсан. Уг захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн сайдыг 2024 оны холбогдох тушаалаар Хууль зүй, дотоод хэргийн салбарын хууль тогтоомж, дүрэм журамд хяналт шинжилгээ хийж, хуулийн төсөл боловсруулах Ажлын дэд хэсэг байгуулагдсан хэмээн Н.Учрал сайд танилцууллаа.

Дэд ажлын хэсэг нь Хууль зүй, дотоод хэргийн салбарт хамаарах 35 хууль тогтоомжоор эрх олгосон 160 гаруй заалт, түүний дагуу баталсан дүрэм, журамтай нэг бүрчлэн танилцаж хяналт шинжилгээ, үнэлгээ хийсний үндсэн дээр хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах багцын хүрээнд 26 хуульд 65 журмыг холбогдох хуулиар зохицуулагдах ёстой гэж үзэн хуулийн төслүүдийг боловсруулжээ. Эдгээрээс Галт зэвсгийн тухай хууль нь олон тооны журмын зохицуулалтыг хуульд тусгах шаардлагатай байгаагаас нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлбэрээр бичих боломжгүй болсон тул хуулийн шинэчилсэн найруулга хэлбэрээр төслийг боловсруулсан гэв.

 

 

Дээрх хуулийн төсөлд Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу үзэл баримтлалыг тусад нь тодорхойлж, холбогдох үнэлгээ, судалгааг хийсэн байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Хууль зүйн туслалцааны тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай, Гэрч хохирогчийг хамгаалах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай зэрэг 7 хуульд 25 эрх олгосон заалтын дагуу баталсан журмыг нэмж тусгах хуулийн төслүүдийг хүний эрхийг хангах багц хуулийн төслүүдийн хүрээнд боловсруулсан болохыг төслийн танилцуулгад онцолсон юм. Ингэснээр Хууль зүй, дотоод хэргийн салбарт Засгийн газрын 2023 оны 48 дугаар тэмдэглэлээр өгсөн захиргааны хэм хэмжээний актыг хоёр дахин бууруулах чиглэлд 90 журмаар зохицуулж байгаа харилцааг хуульд тусгахаар төсөл боловсруулсан байна.

Энэ хүрээнд Харьяатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Оюуны өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зохиогчийн эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэрээт харуул хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувийн хамгаалалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нөхөрлөлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Өмгөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд багтаж байгаа юм байна.

 

 

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо  хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн  төдийгүй төслийг www.d.parliament.mn цахим сайтад байршуулж, иргэд олон нийтийн санал авч байна. Байнгын хорооны хуралдаанаар  хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт онцлов.

Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул Хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 52.6 хувь нь дэмжив. Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.

Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг батлав

Үргэлжлүүлэн “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг (Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан) хэлэлцсэн.

Энэ талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг баримтлан Байнгын хорооноос боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Нийгмийн бодлогын байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа явуулсныг онцлов.

Мөн тогтоолын төслийг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга баталсантай холбогдуулан авах арга хэмжээний талаарх зохицуулалтыг тусгаж боловсруулсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужингаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22 дахь хэсэгт заасны дагуу тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.

 

 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул “Байнгын хорооны горимын саналаар “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг дэмжье” гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 55.3 хувь нь дэмжив. Иймд тогтоолын төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь “Шүүгчийн орон тоог батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.

Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулав. Тэрбээр, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Их Хуралд ирүулсэн саналыг үндэслэн Хууль зүйн байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тоггоолын төслийг боловсруулж, Байнгын хорооны 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг дурдаад Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гараагүйг онцлохын зэрэгцээ уг тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.

Тогтоолын төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул “Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн  55.3 хувь нь дэмжсэнээр төсөл батлагдав.

 

 

Мөн хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1/4805 тоот албан бичгээр ирүүлсэн санал, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 01/1198 тоот албан бичгээр ирүүлсэн дэмжсэн саналыг тус тус үндэслэн Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Тогтоолын төсөлд “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтын Улсын ерөнхий прокурорын газар гэсэн баганын “АА-5” зэрэглэлийн “Тасгийн дарга,” гэсний өмнө “Прокурорын газрын хэлтэс,” гэж, “АА-9” зэрэглэлийн “Ахлах мэргэжилтэн” гэсний өмнө “Прокурорын газрын” гэж нэмэхээр тусгасныг онцлов.

Түүнчлэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Тогтоолын төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул  дээрх Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн  52.6 хувь нь дэмжсэнээр төсөл батлагдлаа.

Үргэлжлүүлэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.

Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл танилцуулав.Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэг, мөн Төрийн албаны зөвлөл болон Ёс зүйн хорооноос ирүүлсэн саналуудыг тус тус үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хороо “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийг хэлэлцсэн гэв.

 

 

Тогтоолын төслийг боловсруулахдаа “Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг, зиндаа түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг төрийн албаны төв байгуулгын саналыг үндэслэн Улсын Их Хурал тоггооно.” гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөл нь хуулиар хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлэх, төрийн албыг бэхжүүлэх, төрийн албан хаагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, “Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны үр ашиг,  үр нөпөөг дээшлүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндсэн зорилгын хүрээнд Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, Ёс зүйн хорооны гишүүдийн ажиллах нөхцөл, баталгааг сайжруулах зорилгоор Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-нии өдрийн 19 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг, зиндаа түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар боловсруулав. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслииг хэлэлцэх үед асуулт асууж, үг хэлсэн гишүүн гараагүй бөгөөд тогтоолын төслийг батлах нь зүйтэй гэж үзсэн гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 52.6 хувь нь дэмжсэн.

Дараа нь “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай”, “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцуулав. Тэрбээр, тогтоолын төслийг боловсруулахдаа Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтииг хангах, төрийн албаны чадахуйн зарчмыг сахиулж, улстөрийн зүй бус нөлөөллөөс ангид, иргэдийн итгэл хүлээсэн төрийн албыг төлөвшүүлэх зорилтын хүрээнд төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааг үр ашигтай, үр нөлөөтэй явуулах, хуулиар хүлээсэн бүрэн эрхийг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлагыг үндэслэн, мөн Төрийн албаны эөвлөлийн гишүүдийн ажлын ачаалал, хариуцлагыг харгалзан үзэж, нийгмийн баталгааг нь хангах зорилгоор цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг шинэчлэн тогтоосон. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд “Цалингийн хэмжээ тогтоох, итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэж үзсэнийг онцолсон.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 55.3 хувь нь дэмжсэнээр төсөл батлагдлаа.

 

 

“Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Мөн өдрийн хуралдаанаар Засгийн газар 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн танилцуулав. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Монгол Улсыг хангайн, баруун, хойд, төвийн, зүүн, говийн, Улаанбаатарын гэсэн 7 бүсчлэлээр хөгжүүлэхээр тодорхойлжээ. Хангайн бүсэд Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг, баруун бүсэд Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймаг, хойд бүсэд Булган, Орхон, Хөвсгөл аймаг, төвийн бүсэд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг, зүүн бүсэд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг, говийн бүсэд Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг, Улаанбаатарын бүсэд Улаанбаатар хот болон дагуул хотууд байхаар тодорхойлсон байна.Бүсүүдийн хөгжлийн нийтлэг зорилтуудыг бүс нутгийн хөгжлийн орчин үеийн онолын чиг хандлагад үндэслэх, бүс нутгуудын онцлог, давуу талуудыг нээж илрүүлэх, бүс, орон нутгийн эдийн засгийн хөгжлийн чиг үүргийг оновчтой тодорхойлох, байгалийн нөөцийн баялгийг зохистой, өгөөжтэй, хүртээмжтэй ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, үйлдвэрлэл, үйлчилгээг хоршилт, төрөлжилт, дагналт, кластерын бодлогоор дэмжих хэмээн тусгасан байна. Мөн бүс, орон нутагт өндөр технолог, инновацыг нэвтрүүлэх, бүс дамнасан салбар хоорондын уялдааг хангасан стратегийн төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэх, улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл, тусламж, орон нутгийн төсөв, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөрөнгө оруулалт, бусад санхүүгийн эх үүсвэрүүдийг оновчтой хуваарилах, татвар, санхүүгийн ялгаатай бодлогыг хэрэгжүүлэх, алслагдсан бүсүүдийн хөнгөлөлт, нэмэгдлийн асуудлыг тодорхойлж хэрэгжүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн гэдгийг сайд танилцуулгадаа дурдлаа.

 

 

Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцуулав. Тэрбээр, “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг 2001 онд Улсын Их Хурлын 57 дугаар тогтоолоор батлан, мөрдүүлснээс хойш 23 жилийн хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотод нийт хүн амын 48.9 хувь буюу 1.7 сая хүн амьдарч, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 70 хувь, худалдаа үйлчилгээний 84 хувь, их дээд сургуулийн 96 хувь нь төвлөрч, ДНБ-ий 63 хувь нь үйлдвэрлэгдэж хот, хөдөөгийн хөгжил хэт ялгаатай байдлыг арилгах зорилгоор “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг шинэчлэн боловсруулаад байгааг дурдаад, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн гэв.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал  бүсийн хөгжлийн төлөвлөлтийг тогтоолын төслийн үзэл баримтлалд тусгасан  эсэх  бүсийн хөгжлийн төлөвлөлтийн хэрэгжилтийг хангах удирдлагын бүтцийн талаар тодруулж байлаа.

Ингээд “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй” гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 55.3 хувь нь дэмжсэн. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

 

 

Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ

Хуралдаан УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нарын 38 гишүүнээс 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан.

Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар төслийн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцсан тул Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлтай хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслийн 2 дугаар зүйлийн 52.2 дахь хэсгийг “бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг харгалзан өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, отрын бэлчээр, дамжин өнгөрөх бэлчээр гэсэн ерөнхий хуваарийн дагуу ашиглана. Отрын бэлчээр, дамжин өнгөрөх бэлчээр, уст цэг, хужир мараа бүхий бэлчээрийг нийтээр ашиглана. Бэлчээрийг талхлахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээрийн даацыг харгалзан багийн ИНХ-ын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчин өрхийн анхдагч холбоонд бэлчээрийг гэрээний дагуу ашиглуулж болно” гэж бүхэлд нь өөрчлөн найруулах саналаар санал хураалт явуулав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 25.6 хувь нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэв

Ингээд төслийн 2 дугаар зүйлийн “…дүгээр сарын ….”  гэснийг “06 дугаар сарын 15” гэж  өөрчлөх Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар санал хураалт явуулсан. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.9 хувь нь дэмжсэн тул Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

 

 

Хуралдаан Засгийн газраас 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар төслийн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцсан тул Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгийг “Энэ хуулийн 6.1-д заасан хөнөөлт организмтай тэмцэх, ариутгах, халдваргүйжүүлэх, устгах арга хэмжээний зааврыг ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батлан энэ хуулийн 26.1-д заасан мэдээллийн санд байршуулна” гэж  өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг саналыг дэмжсэн тул уг хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.

Хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг явуулж дуусгах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 55.3 хувь нь  дэмжсэн тул Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ талаарх Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулсан. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүлсэн гэв. Мөн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д зааснаар хуралдаан даргалагчаас зарчмын зөрүүтэй саналын томьёоллын 7 дугаар саналыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу холбогдох хууль тогтоомжид нийцүүлж найруулан томьёолж санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул хуралдаан даргалагчаас зарчмын зөрүүтэй саналыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөний дагуу бэлтгэсэн саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Иймд Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын  дөрвөн гишүүнээс 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлүүлсэн. Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцсан тул Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй 33 саналын томьёолол бүрээр санал хураалт явуулж, хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн төслийн талаар танилцуулсан юм.

 

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл, алдагдлаас хамгаалах эрхтэй гэж, Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.4-т хүний аюулгүй байдал, монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, амьдрах орчин, орон байрны аюулгүй нөхцөлийг баталгаажуулах, гэмт хэрэг, халдлагын золиос болохоос хамгаалах нь хүний аюулгүй байдлыг хангах үндэс мөн гэж, Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн 3.2-т өрх, гэр бүлийн худалдан авах чадварт нийцсэн, өртөгтэй, эрэлт хэрэгцээнд нийцсэн байр сууриар хангах нөхцөлийг бүрдүүлнэ гэж тус тус заасан. Энэхүү төрөөс баримталж буй бодлого зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас өрх, гэр бүлийн худалдан авах чадварт нийцсэн өртөгтэй сууцаар хангах тогтолцоотой болох, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлэх, Үндэсний орон сууцны нэгдсэн корпорац байгуулж орон сууцжуулах хөтөлбөрийг Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн шинэ зохион байгуулалтаар өргөжүүлэн хэрэгжүүлэх, нийгмийн даатгал төлдөг бага, дунд орлоготой иргэдийг анх удаа орон сууц худалдан авахад нь урьдчилгаа төлбөрт батлан даалт гаргах, жилийн 3-6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах зэрэг арга хэмжээнүүдийг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байгааг салбарын сайд танилцуулгадаа онцолсон.

Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хуульд Монгол Улсын иргэний эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэх хуримтлалын санг уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцааны ноогдол ашгаас бүрдүүлэхээр заасны дагуу уг анхдагч хуулийн төслийг 6 бүлэг, 27 зүйлтэйгээр боловсруулсан байна.

 

 

Уг хуулийн зорилго нь төрөөс орон сууцыг хөгжүүлэх, санхүүжүүлэх, үндэсний орон сууцны корпорац, орон сууцжуулах санг үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, чиг үүргийг тогтоох, хөрөнгө бүрдүүлэх, зарцуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Хууль батлагдсанаар төрөөс баримталж буй бодлогын дагуу улс даяар бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах хөдөлгөөн өрнөх бөгөөд төрийн болон хувийн аж ахуйн нэгжийн байгууллагуудаас нийлүүлж буй орон сууцны нийлүүлэлтийн өсөлтийг зах зээлийн зарчимд нийцүүлэн хадгалах, үр өгөөжтэй ашиглах, зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хүртээмжтэй хамруулах тогтолцоог бий болгож, цаашид орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг Засгийн газар үе шаттайгаар шилжүүлэн авч Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт арга хэмжээ нийцүүлэн тогтвортойгоор үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно гэж төсөл санаачлагчид үзжээ.

Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулав. Тэрбээр, хуулийн төслийг www.d parliament.mn цахим сайтад байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгааг дурдаад Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх үед гишүүд асуулт асууж санал хэлээгүй бөгөөд төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх талаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж байлаа.

 

 

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, орон сууцны үнийн асуудлыг хуулийн төсөлд зохицуулсан эсэх, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах хүрээнд тодорхой төвүүдэд эдийн засаг, нийгэм, соёлын бүхий л үйлчилгээнүүдийг төвлөрүүлж, орон сууцжуулах асуудлыг тусгасан талаар тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор ипотекийн зээлийн эх үүсвэрт 1,2 их наяд төгрөг төвлөрүүлсний үр дүнгийн талаар илүүтэй лавлаж байлаа.

Барилга, хот байгуулалтын сайд  Ц.Даваасүрэн сайд хариултдаа энэхүү хуулийн  зорилго нь орлого багатай иргэд, тэдэнд зориулсан орон сууцны тогтолцоог бий болгох асуудал гэдгийг тодотгов. Мөн тэрбээр “Хуулийн хүрээнд ипотекийн зээл, төрийн болон орон нутгийн өмчийн сууцыг хөлслөлгүй түрээсийн орон сууцын тогтолцоо болон түрээслээд өмчлөх орон сууцын тогтолцоог бий болгоно гэсэн орон сууцны гурван төрлийг авч үзсэн. Тухайлбал, төрийн үндэсний орон сууцны корпораци нь өөрийн захиалгаар төсвөөс санхүүжүүлсэн инженерийн дэд бүтэцтэй төрийн  эзэмшлийн газар дээр хамгийн хямд өртгөөр орон сууц барьж, иргэдэд түрээслээд өмчлөх хэлбэрийг бүрдүүлж байгаа. Ингэснээр орлого бага, ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй иргэд орон сууцтай болох боломж бүрдэнэ” гэж хариулж байлаа. Түүнчлэн, Үндэсний баялгийн сангийн  тухай хуулиар хуримтлалын сан байгуулах, энэ хуримтлалын санг иргэн бүр орон сууц худалдаж авах баталгаа гаргахдаа ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн. Энэ жил 1, 578 тэрбум төгрөгийг хуримтлалын санд иргэн бүрдээ хуваарилана. Энэ эх үүсвэрийг орон сууцжуулалт, цаашлаад ипотекийн зээлд ашиглана гэж үзвэл нийтдээ 1.1 их наяд гаруй төгрөгийг орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтэд ашиглахаар төлөвлөсөн” гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн.

 

 

Үүгээр чуулганы нэгдсэн хуралдааны ажлын цаг дууссан тул Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх санал хураалтыг маргааш үргэлжлүүлэхээр болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

CRI Монгол радио6 цаг өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио7 цаг өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио7 цаг өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио8 цаг өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент1 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр1 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр1 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм1 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм1 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм1 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент1 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент1 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр1 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч1 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио1 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм1 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч1 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа