Нийгэм

05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч Төв аймгийн нутагт нас барсан байсан

Нийтэлсэн

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч нас барсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Тавдугаар сарын 30-ны 21:40 цагийн үед “нас барсан хүн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлагын дагуу шалгалт явуулахад 05 дугаар цэргийн ангийн хугацаат цэргийн алба хаагч Төв аймгийн нутагт нас барсан байсан.

Одоогоор хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Exit mobile version