Бидэнтэй нэгд

Дэлхий

Оросын нутаг дэвсгэрт өрнөдийн зэвсгийг хэрэглэснээр Украины дайны явцад нөлөөлөх үү?

Нийтэлсэн

Украинд өрнөдөөс нийлүүлсэн зэвсгийг Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөхөд хэрэглэх зөвшөөрөл олгоод байна. Энэ шийдвэр юуг өөрчлөх вэ? Украины дайны явцад ямар нөлөө үзүүлэх талаар ВВС агентлаг бичжээ.

Өнөөг хүртэл өрнөдийн улс орнууд нийлүүлсэн зэвсгийг нь Крым болон Оросын эзэлж авсан бүс нутаг дахь цэргийн объектуудад цохилт өгөх эрхийг хязгаарлаж байсан билээ. НАТО-ийн гишүүн орнуудын нийлүүлсэн зэвсгээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хилийг дамнуулан цохилт өгөх нь мөргөлдөөнийг улам хурцатгана хэмээн өрнөдийн орнууд эмээж байв.

Харин Оросын арми Украины Харьков мужид амжилттай давшиж эхлэхэд Киевийн холбоотнууд Украиныг өөрийгөө хамгаалах зорилгоор хилийн цаана буй цэргийн объектуудад цохилт өгөх боломжоор хангах ёстойг ойлгожээ.

Тавдугаар сард Оросын тал энэ бүс нутагт өргөн хүрээний давшилтаа эхлүүлж, шинэ фронт нээн, хэд хэдэн сууриныг эзлээд байна. Украины хоёр дахь том хот, хилээс дөнгөж 30 км зайд байрлах Харьков хот ноцтой аюулд ороод байна. Энэ бүс нутгийн хил нь фронтын шугам болоод байгаа учир өрнөдийн зэвсгийг хилийн гадна хэрэглэхийг хориглосноор Оросын Зэвсэгт хүчинд энэхүү ажиллагаанд бэлтгэх боломж олгожээ.

Украин болон Европын бусад орнуудын зүгээс ирэх хүчтэй шахалтын дор Цагаан ордон бодлогоо өөрчилж, Киевт өрнөдийн зэвсгийг ашиглан Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөх зөвшөөрөл олгохоос өөр аргагүйд хүргэв.

“Украинд шаардлагатай үед нь шаардлагатай зүйлсээр хангах нь бидний хамтын ажиллагааны гол зорилго” хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өнгөрсөн долоо хоногт Прага хотод болсон НАТО-ийн гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалт дээр мэдэгдсэн юм.

Энэхүү уулзалтаас хэд хоногийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин алсын зайн тусгалтай өрнөдийн зэвсэг Оросын нутагт дэвсгэрт цохилт өгөхөд ашиглагдсан тохиолдолд Украины нутаг дэвсгэрийн “аюулгүйн бүс”-ийг тэлнэ хэмээн сүрдүүлсэн.

Тэрбээр “Европ дахь НАТО-ийн гишүүн орнууд маш бага газар нутагтай, хүн ам шигүү суурьшсан гэдгээ тооцох ёстой” хэмээн онцолсон юм. “Оросын нутаг дэвсгэрийн гүнд цохилт өгөх тухай ярихаасаа өмнө энэхүү хүчин зүйлийг бодолцох ёстой” гэж Путин сануулж байв.

АНУ “ATACMS” зэрэг алсын зайн тусгалтай зэвсгээр Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөх зөвшөөрлийг өнөөг хүртэл олгоогүй шалтгаан нь мөргөлдөөнийг хурцатгахаас зайлсхийсэн явдал байсан. 300 км радиуст тусгалтай эдгээр пуужинг Оросын нутаг дэвсгэрийн гүнд байрлаж буй цэргийн бааз болон нисэх онгоцны буудлуудад цохилт өгөхөд ашиглах боломжтой. Ийн хязгаарлалт тогтоосноор Украин зөвхөн хил орчмын байнд цохилт өгөх боломжтой байлаа.

“HIMARS” зэрэг системийг 70 хүртэлх км зайд ашиглахад Оросын цэргүүдийн ложистик ажиллагаа, хөдөлгөөнийг хориглож, улмаар аливаа давшилтын төлөвлөгөөг удаашруулах боломжтой болно.

Харин өдгөө Украин Оросын талын цэрэг, техник, хангамжийн агуулахуудаа төвлөрүүлсэн газруудад цохилт өгөх боломжтой болсон гэж Украины  зүүн хойд хэсэг дэх цэргийн ажиллагааг хариуцсан Харьковын тактикийн нэгтгэлийн төлөөлөгч Юрий Повх онцолжээ.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийн мэдэгдсэнчлэн Оросын тал ээлжит давшилтаа хийхээр Харьков хотоос 90 км зайд цэргээ төвлөрүүлж байна.

АНУ-ын Дайн судлалын хүрээлэн хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудад шинжилгээ хийсний үндсэн дээр тус бүс нутагт зэвсгийн агуулах зэрэг объектуудад хөл, хөдөлгөөн идэвхэжсэнийг баталжээ. Тиймээс эдгээр объектуудад цохилт өгснөөр Украины цэргүүдэд Оросын ээлжит цохилтуудаас хамгаалах боломж олгох юм.

Гэсэн хэдий ч өрнөдийн зэвсгийг хэрэглэх хязгаарлалтыг цуцалснаар КАБ хэмээн алдаршсан Оросын бөмбөгөөс Украиныг хамгаалахгүй л болов уу гэж шинжээчид онцолжээ. Энэхүү зэвсгийг Оросын тал Харьков мужийг бөмбөгдөхөд ашиглаж байна.

Цохилтуудыг зогсоохын тулд Украинд эдгээр бөмбөгийг тээвэрлэх онгоцнуудыг устгах хэрэгтэй. Харин Украинд эдгээр онгоцыг устгах чадвартай одоогоор байгаа цорын ганц зэвсэг нь АНУ-ын агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах “Patriot” систем юм.

Гэвч тус системийг Харьков мужид байршуулах нь маш өндөр эрсдэлтэй. Оросын тагнуулын дронууд “Patriot” системийг маш түргэн илрүүлэх чадвартай. Энэ тохиолдолд Оросын тал “Искандер” төрлийн пуужингаар цохилт өгч, өндөр өртөгтэй системийг устгах боломжтой.

Сонирхолтой нь Их Британи, Франц хоёр улс Украинд хамтран бүтээсэн “Storm Shadow” далавчит пуужин нийлүүлэхдээ хэрэглэх хүрээнд тодорхой хязгаарлалт тогтоогоогүй байна. “Storm Shadow” далавчит пуужингийн алсын зайн тусгал нь 250 км байдаг.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өнгөрсөн долоо хоногт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Бид Украины эсрэг пуужин харваж буй цэргийн объектуудыг устгах зөвшөөрлийг Украинд олгох ёстой” хэмээн мэдэгдэж байв. Түүний хэлснийг “Storm Shadows/Scalps” далавчит пуужинг хэрэглэхийг зөвшөөрсөн гэж ойлгож болно. Тиймээс Украины Зэвсэгт хүчин Украинтай хил залгаа Оросын Курск болон Белгород мужийн нисэх онгоцны буудлуудад цохилт өгөх боломжтой болж байна. Гэсэн хэдий ч ийм ажиллагааны үр дүн мөн л хязгаарлагдмал байх болно гэж шинжээчид тодруулжээ.

Учир нь далавчит пуужин тээвэрлэсэн Украины Су-24 онгоц цохилт өгөхийн тулд Оросын хилд ойртох ёстой. Энэ тохиолдолд Су-24 онгоц Оросын агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн бай болох эрсдэлтэй.

Энэ оны сүүлээр Украинд нийлүүлэх “F-16” сөнөөгч онгоцнууд ийм төрлийн даалгавар биелүүлэхэд илүү тохиромжтой аж. Харин Украины түншүүд нь “F-16” сөнөөгч онгоцнуудыг Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөхөд ашиглахыг зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй байна гэж Ерөнхийлөгч Зеленський хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэрбээр “Өрнөдийн зэвсгийг, ер нь ямар ч төрлийн зэвсгийг Оросын нутагт дэвсгэрт хэрэглэх нь цаг хугацааны асуудал гэж үзэж байна” гэж Зеленський өнгөрсөн баасан гарагт Стокхолм хотноо болсон  Украин, Хойд Европын орнуудын дээд хэмжээний уулзалт дээр мэдэгдсэн.

Украины арми Оросын ар тал дахь байнд цохилт өгөх зорилгоор өөрийн зэвсгийг хөгжүүлэхийг хичээж байна. Тухайлбал, Украины дронууд хилээс хэдэн зуун км цаана байрлах газрын тосны агуулах, цэргийн объектуудад цохилт хийж байв. Хамгийн сүүлд гэхэд Украины хилээс 1800 км зайд байрлах Орск дахь алсын зайн радио локацын станцад дроноор цохилт өгч байсан юм.

Эх сурвалж: ВВС

CGTN мэдээ23 цаг өмнө

Хятадын Төв Радио Телевизийн нэвтрүүлгийн үзэсгэлэн Астанад нээлтээ хийлээ

CGTN мэдээ2 өдөр өмнө

Бие даасан технологийн хүч нь улс орны хөгжлийн тулгуур

CGTN мэдээ3 өдөр өмнө

АНУ-ын засгийн газрыг “түүхээс урвасан” гэж шүүмжилсэн байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Дин Шюешян “Бүс ба зам”-ын шинжлэх ухаан, технологийн солилцооны нээлтийн ёслолд оролцов

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад, Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал боллоо

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хоёр гүрний ойлголцол-дэлхийн эдийн засгийн найдвар

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал болж байна

CGTN мэдээ5 өдөр өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр5 өдөр өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр5 өдөр өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент5 өдөр өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий5 өдөр өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм5 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр5 өдөр өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ6 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент1 сар өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн