Дэлхий
Brent маркийн газрын тосны үнэ 79 ам.доллар болж буув
Лондонгийн ICE бирж дээр наймдугаар сард нийлүүлэгдэх Brent маркийн газрын тосны фьючерс үнэ 2024 оны хоёрдугаар сарын 8-аас хойш анх удаа бууж, нэг торх нь 78.87 ам.доллар болжээ.
Долоодугаар сард нийлүүлэх WTI маркийн газрын тосны фьючерс үнэ 1.83 хувиар буурч, нэг торх 75.17 ам.доллар болсон байна.