Дэлхий
Биньямин Нетаньяху АНУ-ын Конгресст үг хэлнэ
Израилийн Засгийн газрын тэргүүн Биньямин Нетаньяху энэ сарын 13-нд АНУ-ын Конгрессын хоёр танхимын хуралдаанд үг хэлнэ.
Энэ талаар Америкийн Politico сонин мэдээлж “Конгресс дахь олон ардчилагч Израилийн Газын зурвас дахь үйлдлийг шүүмжилж байна” гэв. Тэдгээр Ардчилсан намынхны дунд сенатч Берни Сандерс байгаа юм. Тэрбээр Б.Нетаньяхуг цэргийн гэмт хэрэгтэн гэж нэрлэж буй. Берни Сандерс Израилийн Ерөнхий сайдын үг хэлэх хуралдаанд оролцох хүсэлгүй байгаагаа мэдэгджээ.
Тэгвэл Биньямин Нетаньяху АНУ-ыг Олон улсын эрүүгийн хэргийн шүүхийн эсрэг хориг тавихаас татгалзсан гэж шүүмжилсэн билээ.
Израилийн Газын зурваст өгч буй цохилтын улмаас амиа алдсан хүний тоо 36 мянгыг давсан. Шархадсан хүний тоо 82.7 мянга болжээ.