Дэлхий

Мексикийн анхны эмэгтэй ерөнхийлөгч тодорлоо

Нийтэлсэн

Клаудиа Шеинбаум буюу “Ла Доктора” нь 60 хувийн саналаар Мексикийн анхны эмэгтэй ерөнхийлөгч боллоо. Тэрбээр эрчим хүчний инженерийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан физикч мэргэжилтэй, дэлхийн хамгийн олон хүн амтай хотын нэгэн хотын захирагч асан бөгөөд Нобелийн шагнал хүртсэн НҮБ-ын цаг уурын судлаачдын бүрэлдэхүүнд багтаж байжээ.

Тэрбээр Мексикийн ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны эмэгтэй бөгөөд анхны еврей хүн болов.

Мексикийн түүхэн дэх хамгийн том сонгуулиар Шеинбаум 60 орчим хувийн санал авсан нь патриархын гүн соёлоороо алдартай католик шашинтай улсад түүхэн амжилтыг үзүүлсэн юм.  Ерөнхийлөгч асан Андрес Мануэль Лопез Обрадор удахгүй албан тушаалаа Шеинбаумд өгнө.

Шеинбаум олон жилийн турш нэгэн хэвийн байсан нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг шинэчлэхээр ажиллана.  Мөн мексикчүүдийг ядуурлаас ангижруулах бодлого хэрэгжүүлэх зорилго тавьсан нь Морена намын дэмжлэгийг авсан юм. Эхийн талын эмээ өвөө нь Холокостоос зугтахын тулд Европоос цагаачлан ирсний дараа Шейнбаум 1962 онд Мехико хотод төрсөн бөгөөд энэ хотод тэрбээр янз бүрийн төрийн албаны үүрэг гүйцэтгэж байжээ. Шеинбаум 2000 онд тухайн үеийн засгийн газрын тэргүүн байсан Обрадорын хүсэлтээр Мехико хотын байгаль орчны нарийн бичгийн даргаар томилогдож, тухайн үеэс эхлэн улс төрд оржээ. Дараа нь 2006 онд үүрэгт ажлаасаа гарсны дараа Шеинбаум эрчим хүчний судалгаанд өөрийгөө зориулж, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын зөвлөлд (IPCC) элсч, 2007 онд Нобелийн энх тайвны шагнал хүртсэн багийн нэг хэсэг болсон байна.

Эх сурвалж: CNN

Exit mobile version