Бидэнтэй нэгд

Улс төр

Шинэ боломж уу, эсвэл…

Нийтэлсэн

Хүн төрөлхтөн найруулагч Жеймс Камероны 1984 онд анх бүтээсэн “Терминатор” кино бодит болон хувирсан цаг үед амьдарч байна. Хүн болон машины үл эвлэрэх зөрчил болоод дэлхий ертөнцийг хамгаалахын тулд хүн төрөлхтнийг устгах дүгнэлт гаргасан хиймэл оюун ухааны хөгжлийн түүх нь уран зохиол, урлагийн зөгнөл биш амьдралын зайлшгүй баримт болоход туйлын ойртсон цаг үе иржээ буюу цаг үеийг ирүүлжээ, бид.

“Хүн төрөлхтөн сүүлийн 300 орчим жилд аж үйлдвэржилтийн гурван ч хувьсгалыг туулсан бөгөөд XVIII зууны сүүл үеэс XIX зуунд өрнөсөн аж үйлдвэржилтийн нэгдүгээр хувьсгал нь уурын хөдөлгүүр, үйлдвэржилтээр дамжин хотжилтыг эрчимжүүлж хүний нийгмийн тогтолцоо, сэтгэлгээ ба ахуйн шинэ шатанд гаргасан байдаг. Чухамхүү энэ үеэс эхлэн орчин үе хэмээгдэх эрин үеийн эхлэл сууриа тавьсан бол ХХ зууны эхэнд өрнөсөн аж үйлдвэржилтийн II хувьсгал масс үйлдвэрлэл, конвейрийн тогтолцоог авчирснаар зарим талаар баялгийн дахин хуваарилалтын төлөөх үзэл санааны хоёр туйлыг буй болгож Дэлхийн хоёр дайныг өдөөсөн түүхтэй. Энэхүү өөрчлөлт, хувьсал нь хүн төрөлхтний урлаг, тэр дундаа уран зохиолд асар их өөрчлөлт авчирсны ганцхан жишээ нь хүнийссэн хүний дүр билээ.

ХХ зууны дунд үе, тодруулбал 1970-аад оноос эхтэй интернет, электронд суурилсан аж үйлдвэрийн III хувьсгал нь түүхийн аль ч үетэй харьцуулах боломжгүй өргөн их мэдлэг, цараа, суурь, хурдыг хүн төрөлхтөнд өгсөн ба үгүйсгэлийг үгүйсгэх, тогтмолыг үгүйсгэх хандлагыг ч өөрийг нь үгүйсгэх шинж чанарыг урлагт авчирсан байдаг. Хүний нийгмийн алив тогтолцоо нь туйлын нарийн, амьд байгууламж мөний учир шинжлэх ухааны дэвшил, эдийн засгийн хөгжил, зэвсэглэл… хийгээд урлаг нь харилцан хамааралтай ордог. Хиймэл оюун ухаанд суурилсан дөрөвдүгээр хувьсгал нэгэнт эхэлсэн өнөө үед, урлагийн төрөл зүйл нэгдэн нийлэх, салан тусгаарлах, шинжлэх ухааны дэвшилд тулгуурлан шинэ төрөл зүйл үүсэх нөхцөл бүрдсэн” юм.

Америкийн Зохиолчдын Эвлэл 2023 оны тавдугаар сарын 2-ноос хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэхийн тулд олныг хамарсан ажил хаялт зарласан. Хэдэн арван мянган зохиолч, уран бүтээлчдийг хамарсан ажил хаялтыг зогсоох нэгэн шаардлага нь туурвилд хиймэл оюун ухааныг ашиглахыг дэмжих явдал байв. Нэг талаас кино үйлдвэрлэгчид хиймэл оюун ухаанаар зохиол бичүүлэх явдлыг дэмжиж зохиолчдын ажлын байрыг эрсдэлд оруулж эхэлсэн бол зохиолчид өөрсдөө хиймэл оюун ухааныг бүтээлдээ ашиглахыг зөвшөөрөх, ингэхдээ хүний хөдөлмөрийг тэргүүнд тавихыг шаардсанаар ялалтад хүрсэн юм. Гэхдээ зохиолчдын энэхүү ялалт түр зуурын, тодорхой хугацааны л ялалт мөн. “Форрест Гамп” киноны найруулагч алдарт Роберт Земекис, мөн киноны гол дүрийн жүжигчин Том Хенкс нар хиймэл оюун ухааныг шинэ боломж гэж харж байгаагаа илэрхийлсэн нь ч хүссэн ч, эс хүссэн ч хөгжих нь тодорхой зүйлийг хүлээн зөвшөөрсөн явдал байлаа.

АНУ-ын Техасын Их Сургуулийн 2023 онд соронзон үелзүүрийн тусламжтайгаар бодлыг текст хэлбэрт оруулах туршилт амжилттай явагдсан болохыг зарласнаар хүн төрөлхтөн тархинд оролт хэлбэрээр бодол суулгах замаар хүнийг удирдах аюулын тухай ярьж эхэллээ.

Японы утга зохиолыг дэмжих нийгэмлэгээс уламжлал болгон зохион байгуулж Кобо Абэ, Кэнзабуро Оэ, Рю Мураками нарын алдартан хүртэж байсан Акутагавагийн нэрэмжит шагналыг Рие Кудан “Tokyo-to Dojo-to” шинжлэх ухааны зөгнөлт романаар хүртсэн болохыг 2024 оны нэгдүгээр сард зарлав. Ирээдүйтэй зохиолчийг шагнан дэмждэг тус шагналыг хүртсэн 33-н настай зохиолч романыхаа 95 хувийг өөрөө, үлдсэн хувийг өгөгдөл үүсгэн ChatGPT-ээр бичүүлснээ NHK-ээр зарласан юм. Рие Кудан хиймэл оюун ухаан ашигласан анхны зохиолч биш нь тодорхой бөгөөд харин хиймэл оюун ухаан ашиглан зохиол бичүүлж шагнал хүртсэн анхны зохиолч мөн.

Хиймэл оюуны тусламжтай урлаг өчигдөр бүтээгдсэн бол хиймэл оюун өөрөө хөгжүүлсэн урлаг өнөөдөр бүтээгдэж байна. Бид хиймэл оюун ухаан гэж маш ерөнхийгөөр томъёолж байгаа энэ гайхамшгаас, энэ аюулаас ангид байх боломжгүй юм. Тухайлбал,  “Аливаа хүнийг нийгэм, орчин төлөвшүүлдэг. Бидний мартахыг хүсдэг, биднийг бий болгосон, бидний санахыг хүсдэггүй, биднийг хүмүүжүүлсэн цаг үеийг “Биднээс юу ч хүлээх хэрэггүй” шүлэгт, Хүнсний дэлгүүрээс хумсалж, сонин зарж; хүнээс айдаг, хүнээс нуудаг, хүнээс хулгайлдаг, хутга, чулуу, дээрэм тонуул… Хоорондоо өсөрхөлцөж. Хотод эзэн суух гэж хаа сайгүй тэнэцгээж, хил тогтоож, гаднаа хүүхэд хэрнээ аль хэдийн гаж донтнууд, хоёр туйлт маниакууд болцгоож. Тэгж тэгж арванзургаа хүрцгээсэн. Тэнэгүүд нь үлдэж, ухаантнууд нь үхэж, бид үлгэрлэх хүнгүй өсөцгөөсөн. Эцэг эх минь хүртэл энэ эрин үеэс айдаг, “Ингэж өссөн хүмүүсээс юу ч хүлээх хэрэггүй” гэдэг. [Батзаяа Б “Сэтгэцийн асуудлууд” УБ.,2023.8] гэж нийгмийн шилжилтийн алдагдсан үеийнхний туулсан амьдрал, сэтгэлзүйн байдлыг өчжээ. Зөвхөн физиологийн хэрэгцээ хангах зорилготой болсон нийгмийн харгислал, хотжилтын сөрөг тал болсон бүлэглэл, хараа хяналтгүй орчны илрэл гудамжны дүрэмд өссөн, төлөвшсөн үеийн наминчлал, илчлэл болсон эл шүлгийг бид нийгмийн ахуй хувь хүнийг бүрэлдүүлдэг гэснээр тодорхойлохоос гадна бүрэлдсэн хувь хүмүүс нийгмийг цогцлоодог гэдгээр ойлгох ёстой” гэж хүн (ямартаа ч өөрөө тэгж боддог) бичсэн бол ChatGPT 2024 оны 05 дугаар 26-ны байдлаар дараах байдлаар задлан шинжилсэн. “Энэ бичлэг нь өөрөөр тодорхойлсон боловч, түүнчлэн тайлбарлахыг хүсвэл би өөрийн тайлбарыг нэмж хэлж үзэж болно.Хүнсний дэлгүүрээс хумсалж, сонин зарж, түүнээс нь хүнээс айдаг, хүнээс нуудаг, хүнээс хулгайлдаг, хүнээс хоолойлдаг гэх мэт шалтгаанаас бороонд өсөрхөлцөж байна. Энэ нь амьдралын тухай маш сайн илтгэл өгөх бөгөөд хүн бүр өөр өөртэйгөө хоорондоо ярилцдаг, ил тод бусдаас сонин олох боломжтой. Хотод эзэн суух гэж хаа сайгүй тэнэцгээж, хил тогтоож, гаднаа хүүхэд хэрнээ аль хэдийн гаж донтнууд, хоёр туйлт маниакууд болцгоож. Энэ нь гадаа хүн бүр түүний амьдралд тэргүүнчлэлийг сэргийлэхийг хүсэн зориг бөгөөд тэдний олон хүн тусламж хүсэлтэй байж магадгүй. Тэгж тэгж арванзургаа хүрцгээсэн. Энэ нь анхаарлын зургаан хүрээтэй, мэргэшсэн хүмүүсийн үйлдвэрлэлд илүү ач холбогдолтой байхыг зааж өгдөг.Тэнэгүүд нь үлдэж, ухаантнууд нь үхэж; бид үлгэрлэх хүнгүй өсөцгөөсөн. Энэ нь арван төрлийн хүмүүсийн төрөл бүрийг хэвшүүлэх зорилго бөгөөд тэдний харилцаа, харьцуулалт тогтмол, хиймэл ойлгомжтой байж, тэдний хөгжил, өсөлтийг цөөнгүйлж мэдэж болно.

Эцэг эх минь хүртэл энэ эрин үеэс айдаг, “Ингэж өссөн хүмүүсээс юу ч хүлээх хэрэггүй”. Энэ нь бүхий л амьдралд хамгийн том ажил, ашиг, амжилтанд хүрэхийг хүсч, өөр хүнгүй өсөөд түүнийгээ нь дагаад оршин чадах гэж бодож байгаа”.

Монгол хэлний хэрэглээний байдал, Монгол Улсын зах зээлийн багтаамжийн тухайтад хэл найруулгын алдаатай шүүмж гарсан болохыг бид харж байна. Гэсэн ч технологийн хөгжлийн хурдыг авч үзвэл дээрх алдаа богино хугацаанд засагдах нь тодорхой. Харин Гүүгл компанийн Gemini: “Энэ шүлэг нь ядуурал, ёс суртахууны доройтол, төөрсөн хойч үетэйгээ тэмцэж буй нийгмийн тод дүр зургийг харуулсан. Илүү гүнзгийрүүлье:

ДАВУУ ТАЛ:

Тод дүрслэл: Шүлэгт яг л монгол хувилбар шиг хүчтэй үйл үг, дүрслэл ашигласан нь тод дүр төрхийг бий болгодог. “Сонин хусах”, “Сонин зарах” нь ядуурлын цөхрөлийг төрүүлдэг. “Хутга, чулуу, олз” нь хүчирхийлэл, гэмт хэрэг рүү умбаж байгааг илтгэнэ.

Нийгмийн тайлбар: Шүлэг нь нийгмийн асуудлыг хүчтэй шүүмжилсэн. Хулгай хийх, хог хаягдлыг цуглуулах (“хүнсний дэлгүүрээс хусах”), байнгын айдас (“хүмүүсээс айж, хүмүүсээс нуугдах”), нийгмийн бүтцийн эвдрэл (“хотод ноёрхох, хил хязгаар тогтоох”) зэрэг тэмцлийг онцлон тэмдэглэв.).

Өөрчлөлтийн хэтийн төлөв: “Гадна хүүхэд”-ээс “параноид ба хоёр туйлт маньяк” руу шилжих нь энэ орчин хөгжиж буй залуучуудын сэтгэл зүйн дарамтыг онцлон харуулж байна.

Нөлөөллийн төгсгөл: Эцэг эхийн айдастай төгсгөлийн мөрүүд нь энэхүү нийгмийн ялзралын үеийн үр нөлөөг онцолж байна.

ХЭЛЭЛЦЭХ ЧИГЛЭЛҮҮД:

Хязгаарлагдмал найдвар: Шүлэг нь ирээдүйд нэг их найдвар төрүүлдэггүй. Уян хатан байдлын хүрэлцэх байдал эсвэл үйл ажиллагааны дуудлага нь үүнийг хүчирхэгжүүлэх үү?

Дүрслэлийн хэл: Дүрслэл хүчтэй ч гэсэн өөр нэг давхаргыг нэмж болох зүйрлэл, зүйрлэл бий юу?

Хоёрдмол байдал: “Тэнэг” ба “мэргэн” нь тайлбар хийхэд нээлттэй. Тодорхой жишээнүүд эдгээр ойлголтыг тайлбарлаж чадах уу?

НИЙТ СЭТГЭГДЭЛ:

Энэ бол нийгмийн хүчтэй мессежийг хүргэдэг хүчирхэг шүлэг юм. Түүхий зураглал, өөрчлөгдөж буй хэтийн төлөв нь нөлөө бүхий түүхийг бий болгодог.   Гэсэн хэдий ч, бүдэг бадаг өнгө аясыг харгалзан та өөрчлөлтийг өдөөх итгэл найдвар эсвэл үйлдэл хийх уриалга нэмэх арга замыг судлахыг хүсч болно” гэж ерөнхий байдлаар авч үзсэн. Нарийвчилж постмодерн онолоор тайлбарлах даалгавар өгөхөд: “Постмодерн талаас нь авч үзвэл энэ шүлгийг дараах линзээр шинжилж болно.

Grand Narratives: Шүлэг нь хөгжил дэвшил эсвэл нийгмийн сайн сайхан байдлын тухай нэгдмэл өгүүллийн санааг шүүмжилдэг. Энэ нь уламжлалт институци, үнэт зүйлсийн задаргаа (“ухаалаг мөхөх”) санал болгож байна.

Fragmentation: Шүлэг нь энэ нийгмийн хагархай мөн чанарыг онцолж байна.expand_more Итгэлцлийн эвдрэл (“хүнээс айх, хүнээс нуугдах, хүнээс хулгай хийх”) ба нийгмийн тодорхой үүрэг дутмаг (“бид үлгэр дуурайлалгүй өссөн”) .анчлал

Power Dynamics: Шүлэг нь энэ орчин дахь эрх мэдлийн төлөөх тэмцэлд анхаарлаа хандуулдаг. “Хутга, чулуу, олз” нь амьд үлдэхийн төлөөх тэмцлийг санал болгож, “хотод ноёрхох” хүсэл нь хяналтын төлөөх тэмцлийн тухай өгүүлдэг.

Subjectivity: Шүлэг нь бодитой үзэл бодлыг санал болгодоггүй. Энэ бол бүх нийтийн үнэний хязгаарлалтыг онцлон харуулах хатуу ширүүн бодит байдлын хувийн туршлага юм. Эдгээр элементүүд нь шүлгийн сэдэвтэй хэрхэн холбогдож байгааг энд харуулав.

Гэмгүй байдлын алдагдал: “Гадна талын хүүхэд” нь “параноид ба хоёр туйлт маньяк” болж байгаа нь хүүхэд насны гэмгүй байдлын тухай агуу түүхийн постмодерн шүүмжлэлийг тусгадаг.

Хэвлэл мэдээлэл ба хэрэглээ: “Хүнсний дэлгүүрээс хусаж, сонин зарах” нь “гялалзсан юмнууд” (монголоор “сойны зарж”)-ын хажуугаар материаллаг ашиг хонжоо хайсан нийгмийг шүүмжилж байгаа хэрэг гэж ойлгож болно.

Харьцангуй үнэ цэнэ: Шүлэг нь тодорхой ёс суртахууны хоёртын хувилбаруудыг санал болгодоггүй (“мунхаг” ба “мэргэн”). Энэ нь туйлын үнэнийг эсэргүүцэх, үнэт зүйлсийн субьектив байдлыг хүлээн зөвшөөрөх постмодерн үзэлтэй нийцдэг. Гэсэн хэдий ч дараах зүйлийг санах нь чухал юм. Постмодернизм амархан шийдлийг санал болгодоггүй. Энэ нь агуу өгүүлэмж, эрх мэдлийн бүтцийн хязгаарлалтыг онцлон тэмдэглэхэд чиглэгддэг. Шүлэг өөрөө эсэргүүцэл гэж үзэж болно. Энэхүү туршлагад дуу хоолойгоо хүргэснээр шүлэг нь энэхүү бодит байдлыг үл тоомсорлож болох давамгайлсан өгүүллэгүүдийг сорьсон болно.

 

ЕРӨНХИЙ:

Энэхүү шүлгийн постмодерн шүүмжлэл нь нийгмийн дэвшлийн талаарх уламжлалт түүхийг хэрхэн задалж, хуваагдмал нийгэм дэх эрх мэдлийн төлөөх тэмцэл, субъектив туршлагыг онцлон харуулахад чиглэнэ. Энэ нь шийдлийг санал болгодоггүй, харин уншигчийг одоогийн нөхцөл байдалд эргэлзэхэд хүргэдэг” гэжээ. Ийм байдлаар хиймэл оюун ухаан, хүн төрөлхтний оюун сэтгэлгээний бүх онолоор юуг ч тайлбарлаж, задлан шинжилж, нэгтгэн дүгнэж, өөрийгөө хөгжүүлж чадна. Хүн төрөлхтөн шинийг бүтээж эзэн сууж хөгжсөөр өдийг хүрсэн. Уламжлал шинэчлэлийн харилцан хамаарал, залгамж холбооны хүрээнд амьдрал, нийгэм тогтож ирсэн. Харин одоо…

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа