Энтертайнмент
ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо
- ESL Pro League-ийн эрх олгох Азийн бүсийн ESL Challenger League тэмцээн үргэлжилж байна.
- Тэмцээний дээд хүснэгтийн финалд Монголын “ATOX Esports” Хятадын багийг хожиж эрхээ авлаа.
ESL-ээс зохиодог CS2 (Counter-Strike 2)-ын хамгийн том лиг болох “ESL Pro League”-ийн эрх олгодог 47 дахь удаагийн “ESL Challenger League”-ийн Азийн шатны тэмцээн үргэлжилж байна.
Энэ оны хоёрдугаар сард эхэлсэн тус “ESL Challenger League Season 47: Asia” тэмцээний шигшээ шатны тоглолтууд онлайнаар болж байгаа бөгөөд Монголын “ATOX Esports” баг дээд хүснэгтийн финалд Хятадын “Lynn Vision Gaming” багийн эсрэг тоглолоо.
Тоглолтод 2-1 (Inferno 13-5, Dust II 10-13, Ancient 13-7) харьцаагаар ATOX Esports хожсоноор анх удаа ESL Pro League хэмээх нэр хүндтэй тэмцээнд анх удаа оролцохоор Мальт улсыг зорихоор боллоо.
ESL Challenger League Season 47: Asia-д Монголын дөрвөн баг оролцсон. Үүнээс “The Mongolz” АНЭУ-д тэмцээнд оролцохын тулд нэрээ татсан бол “Clutch Gaming”, “The QUBE Esports”, ATOX Esports багууд шигшээ шатанд шалгарсан юм.
Гансүхийн “flyNN” Төгөлдөр дасгалжуулагчтай ATOX Esports Оросын “-72C”, “GR Gaming” багуудыг тус бүр 2-0 харьцаагаар хожиж финалд шалгарсан.
Clutch Gaming баг Оросын “MIRAI Gaming”, Оросын “LYG Gaming” багуудыг хожиж GR Gaming-д хожигдсоноор тэмцээнээс хасагдсан бол The QUBE Esports баг Индонезын “DEWA United”, Оросын “-72C” багуудыг хожиж Хятадын “TYLOO”-д хожигдсоноор мөн хасагдсан. Хоёр баг 5-6-р байрын шагнал тус бүр 2000 ам.долларыг авсан.
ATOX-ын тоглолттой зэрэгцэн The Mongolz Абу Даби хотод “YaLLa Compass 2024”-ын дөрөв дэх тоглолтдоо “Ninjas in Pyjamas” багийг Nuke-д 13-6 харьцаагаар хожсоноор шигшээ шатанд шалгарлаа. Тэд өнөө шөнө 01:00 цагаас Данийн аварга “Astralis”-тай тоглож хэсгийн хэддүгээр байраар шалгарахаа шийднэ.