Бидэнтэй нэгд

Нийгэм

“Хүний эрх хамгаалагч ба өмгөөлөгч” сэдэвт сургалт боллоо

Нийтэлсэн

ХЭҮК нь Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх, сурталчлахад өмгөөлөгч, хүний эрх хамгаалагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой сургалтыг “ЛГБТ төв” Төрийн бус байгууллагатай хамтран үе шаттай зохион байгуулж байна.

Энэ хүрээнд “Хүний эрх хамгаалагч ба өмгөөлөгч” сургалтыг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр зохион байгууллаа.

Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчид, хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл хамрагдсан сургалтын эхэнд Комиссын гишүүн С.Дондов Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улс дахь хүний эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд “Иргэний нийгэм болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт” асуудлыг тусгаж, холбогдох шийдвэр гаргуулахаар УИХ-д хүргүүлсэн.

УИХ-аас 23 дахь илтгэл хэлэлцсэнтэй холбогдуулан төр, иргэний нийгмийн хамтын ажиллагааны талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг батлах, ашгийн бус байгууллага байгуулж, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хэрэгжүүлэх үзэл баримтлалын үүднээс Төрийн бус байгууллагын тухай хуулийг шинэчлэн боловсруулах.

Мөн хүний эрх хамгаалагч, шүгэл үлээгчийн аюулгүй байдлыг үр дүнтэй хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Гэрч, хохирогчийг хамгаалах бие даасан механизмыг бий болгох, байгаль хамгаалагчийн ажлын байрны үнэлгээг хийж, албан үүргээ гүйцэтгэх баталгааг бүрдүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан.

Цаашлаад Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд өмгөөлөгч-сэтгүүлчдэд тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, асуудлыг судалж, тусгахаар ажиллаж байгаа тухай мэдээллийг өглөө.

Сургалтад ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов: “Хүний эрх хамгаалагчийг хамгаалах ХЭҮК-ын үйл ажиллагаа” сэдвээр, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Л.Отгондорж: “ЛГБТ хүний эрх хамгаалагчид-онцлог, бэрхшээл, анхаарах асуудлууд” сэдвээр, “ОюуТолгойн хяналт” ТББ-ын тэргүүн Д.Сүхгэрэл: Байгаль орчны салбар дахь хүний эрх хамгаалагч-Онцлог, бэрхшээл, анхаарах асуудлууд”, “ЛГБТ Төв”-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхмаа: “Ялгаатай байдлын тухай” сэдвээр сургалт зохион байгуулж, өмгөөлөгч, иргэний нийгмийн төлөөллийн хүний эрх, хүний эрх хамгаалагчийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүллээ.

Ташрамд дурдахад: Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль нь 4 бүлэг 14 зүйлтэй бөгөөд ганцаараа, эсхүл бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа, түүнд оролцож байгаа хүнийг хүний эрх хамгаалагч гэж үзнэ хэмээн тус хуульд тодорхойлсон.

Улмаар хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжиж, хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйн эсрэг хүчирхийллийн бус, тайван аргаар үзэл бодлоо илэрхийлж, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг хүндэтгэж, аливаа хэлбэрээр хүний эрхийг хамгаалахыг хүний эрх хамгаалах үйл ажиллагаа гэж хуульд тодорхойлсон.

Товчхон хэлбэл, ямар нэг мэргэжлийн хүмүүсийг хүний эрх хамгаалагч гэж үзэх биш, явуулсан үйл ажиллагаагаар нь тодорхойлох юм. Жишээлбэл, хүний эрхийн активистүүд, өмгөөлөгч, сэтгүүлч, шүүгч, прокурор, цагдаа, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл зэргийн тодорхой үйл ажиллагааг хүний эрх хамгаалах үйл ажиллагаанд хамааруулж ойлгоно.

Манай улсад бусдын эрхийг хамгаалахын төлөө буюу хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулсных нь төлөө ямар нэг хэлбэрээр дарамт, сүрдүүлгэд өртөх явдал цөөнгүй гарсныг судалгаагаар тогтоосон. Тиймээс хүний эрх хамгаалагчдыг хамгаалах, үйл ажиллагааг нь дэмжихэд уг хууль нь чиглэгдэж буй юм.

CGTN мэдээ7 цаг өмнө

Хятадын Төв Радио Телевизийн нэвтрүүлгийн үзэсгэлэн Астанад нээлтээ хийлээ

CGTN мэдээ1 өдөр өмнө

Бие даасан технологийн хүч нь улс орны хөгжлийн тулгуур

CGTN мэдээ2 өдөр өмнө

АНУ-ын засгийн газрыг “түүхээс урвасан” гэж шүүмжилсэн байна

CGTN мэдээ2 өдөр өмнө

Дин Шюешян “Бүс ба зам”-ын шинжлэх ухаан, технологийн солилцооны нээлтийн ёслолд оролцов

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад, Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал боллоо

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хоёр гүрний ойлголцол-дэлхийн эдийн засгийн найдвар

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал болж байна

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр5 өдөр өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр5 өдөр өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент5 өдөр өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий5 өдөр өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм5 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр5 өдөр өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ6 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент1 сар өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн