Энтертайнмент

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Нийтэлсэн

Амралт нь хүний сайн сайхан байдал, эрүүл мэндэд дэм үзүүлээд зогсохгүй стресс, ажлаас халшрах хам шинжийн эрсдэлийг бууруулахад тустай.

АНУ, Канадын 2300 ажил эрхлэгчдийн дунд явуулсан судалгаагаар 68 орчим хувь нь амралтаа авсан үедээ ч ажлаа хийсээр байдаг гэсэн үр дүн гарчээ.

Цахим сургалтын “Elvtr” платформын 2023 онд явуулсан тус судалгаанд оролцогчдын мөн талаас илүү нь буюу 57 хувь нь амарч байх үедээ и-мэйлээ шалгахгүй л бол сэтгэл амардаггүй хэмээн хариулсан байна.

“Хүмүүс шаардлагагүй байхад ажилдаа оролцож амралтаа тасалдуулах нь их байдаг. Ажилдаа анхаарахгүй л бол болохгүй гэсэн түгшүүрийн мэдрэмж бидэнд суучихсан” хэмээн цагийн менежментийн зөвлөх Келли Нолан өгүүлж байлаа.

Түүнчлэн коучинг платформ “BetterUp”-ийн захирал Жолен Андерсон хэлэхдээ “Амралт нь хүний сайн сайхан байдал, эрүүл мэндэд дэм үзүүлээд зогсохгүй стресс, ажлаас халшрах хам шинжийн эрсдэлийг бууруулж, ажлын бүтээмж, сэтгэл ханамжийг дээшлүүлэн, ажил дээрх өдөр тутмын мэдрэмжийг тань эерэг болгоход тустай” гэж тодотгож байв. Хэдий тийм боловч бидний олонх нь тэр бүр ажлаасаа бүрэн хөндийрч чаддаггүй хэвээр байна.

Exit mobile version